Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаахан байна.
2021 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, зарим үед 28-30 метрийг давж хүчтэй шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
Цаг үе
Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай
Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
-Сайн унтаж амрах
-Дулаан хувцаслах
-Амны хаалт хэрэглэх
-Шингэн хангалттай уух
-Гараа сайтар савандаж угаах
-Томуугийн вакцинд хамрагдах
-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: НЭМҮТ
Цаг үе
Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж, судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан ээлжит хуралдаан болж, хуралдааныг Гамшиг судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан удирдан зохион байгууллаа.
Тус хуралдаанаар докторант Г.Батгэрэлийн “Гамшгаас хамгаалахад сайн дурынхны үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх боломж”, докторант С.Байгалмаагийн “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, санал зөвлөмж өгч, дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Мөн Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.
-
Цаг үе2021/07/05
Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
-
Цаг үе2023/05/09
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/03/26
Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт ор...
-
Шударга мэдээ2022/10/28
Батлагдсан стандарт нь бүх салбарт хэрэгждэг байхад Монгол Улсын Засгийн газраас...
Сэтгэгдэл