Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ЭЕШ өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай!

Огноо:

,

Вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.2 хувь буюу 926777 нь I тунд, 53.4 хувь буюу 509502 нь II тунд хамрагдаад байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 51 суурин цэгт, 56 явуулын автобусаар 158 багийн 955 эмч, ажилтан ажиллаж, 36732 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Жич: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”компани,  сансар судлалын “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал,  сошиал платформын “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай хийсэн уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сансар судлалын “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд дэлхийн өнцөг бүрд өндөр хурдны интернэт хүргэх зорилготой. Монгол Улсын интернэтийн хэрэглээ бага газруудад өөрсдийн сүлжээг нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилтын станцуудаа суурилуулж туршилт хийхэд бэлэн байгаа гэж Илон Маск дурджээ.

Монгол Улсад цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлэх Ажын хэсэг байгуулж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт улс даяар болно

Огноо:

,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-ноос 9-нд зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр бую зургаадугаар сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

2023 оны зургаадугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


2023 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох