Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

С.Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан зарлалаа

Огноо:

,

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Ардчилсан намаас “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын шинэ үеийн түүхийг нээгч, соён гэгээрүүлэгч, нийтлэлч, сэтгүүлч С. Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвтэй дууны уралдааныг зарлаж байнаЭнэхүү уралдаанд яруу найрагч, ая зохиогч болон сонирхсон хувь хүмүүс оролцох боломжтой. 

Нэг. ЗОРИЛГО:

Ардчиллын сүлд дуу болох С. Цогтсайханы “Хонхны дуу “ 30 жилийн өмнө нийгмийг сэрээж байсан. Энэхүү дуу нь Ардчиллын сүлд дуу болон бидний зүрх сэтгэлд хоногшин үлджээ. Харин өнөөдөр 30 жилийн дараа бид Ардчиллын хөгжлийн үе шатуудыг харуулсан, түүхэн үйл явдал бидэнд юу авчирсан. Энэ өөрчлөлтийн талаар дахин бид “Хонхны дуу” хоёр дахь уран бүтээл төрүүлэхийг  зорьж байна. 

Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:

Бүтээл нь ардчиллын үнэ цэн,  хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийг тод томруун тусгах. Ардчиллын үнэт зүйлийг дууны үгээр дамжуулан ил тод, зоригтой, сэтгэлд үлдэхүйц үгээр илэрхийлсэн байх. Дууны үг нь үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн байна.

Гурав.  ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Дууны шүлэг нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
  2. Утга санаа агуулга нь Ардчиллын 30 жилийн түүхэн үйл явцыг тодотгосон байх
  3. Шүлэг нь хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшихуйц, ойлгомжтой, хялбар үгтэй байх
  4. Ардчиллын үнэ цэн, амар амгалан байдлыг илэрхийлэж, уриалсан байх
  5. Шүлэг нь гурван бадагаас илүүгүй, зөвхөн монгол хэл дээр байх
  6. Шинэ дуу нь Ардчилсан намын онцгой өмч байна
  7. Бүтээлээ ирүүлэхдээ mn хаягаар орж дээрх хоёр логог татаж, тавьсан байх.

Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ

  1. Бүтээлийг ирүүлэхдээ өөрийн овог нэр, албан тушаал, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг бичсэн байна. tengis1010@gmail.com хаягаар ирүүлнэ.

Тав. ХУГАЦАА

Бүтээлийг 2019 оны 9-р сарын 30-ны өдрийн 18:00 цагаас өмнө tengis1010@gmail.com хаягаар хүлээн авна.  Шалгаруулалтыг 2019 оны 10-р сарын 5-ны өдөр тодруулж, шагналыг 13:00 цагт Ардчилсан намын төв байранд гардуулна. 

Зургаа.  ШАГНАЛЫН САН :

Дууны шүлэг:

1-р байр:          Өргөмжлөл,  9.000.000,00 төгрөг

2-р байр:          Өргөмжлөл,  6.000.000,00 төгрөг

3-р байр:           Өргөмжлөл,  5.000.000.00 төгрөг

Тусгай байр:  13*2.000.000.00 =26.000.000.00 төгрөг

Жич: Шилдэг 15 дууг клип хийлгэж, олон нийтийн сүлжээгээр цацна. 

Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.

Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  

2026 оны наймдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 хэм дулаан байна.  

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.


2026 оны наймдугаар сарын 12-ноос
2026 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ

Огноо:

,

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох