Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа

Огноо:

,

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцаж, уг дүгнэлтийг цэцийн гишүүн Г.Баясгалан цахимаар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.8 дахь хэсэгт “Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй” гэж заасан.

Иймээс цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр Үндсэн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

"Автомашингүй өдөр" дараах зах, худалдааны төвүүд амарна

Огноо:

,

Энэ  сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулна. Мөн тухайн өдрийн 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

Тодруулбал,  Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Их тойруугийн гудамж (Доржийн гудамжны уулзвараас Энхтайваны өргөн чөлөөний уулзвар хүртэлх туслах зам)-ийг түр хаах юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Энэ өдөр дараах зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах өдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын даргад бараалхав

Огноо:

,

Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалахлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.

Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л салбарт нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг гэв. Мөн 2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалагдаж буй 2000 гаруй монголын эд өлгийн зүйлээс Стокхолм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав.

Уулзалтын дараа хүндэт төлөөлөгчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Монголын хууль тогтоох байгуулагын үйл ажиллагаа, түүхтэй танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар тохиролцов

Огноо:

,

Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар 5 дугаар сарын 24-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, тухайлбал тус байгууллагаас манай улсын экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 2019 – 2023 оны замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, Монгол Улсын худалдааны чадавхыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд хийхээр эцэслэн тохиролцож, ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэхэд, мөн үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналыг тавив.

ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтон дээрх саналыг дэмжиж Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сард Монгол Улсад айлчлахаа нотолж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас болоод буй ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг дэмжих, эдгээр салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох