Үзэл бодол
Үзэг нэгт найзад минь таны бидний тусламж хэрэгтэй байна
Өчигдөрхөн үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETV телевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга маань өнөөдөр үхэл амьдралтай тэмцэж байна.
М.Уянгаа маань бөөрний архаг дутагдлаар сүүлийн жилүүдэд өвдөж, өвчинтэйгээ уйгагүй тэмцэж ирсэн юм. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж өдөр болгон түүнийгээ сольж ажлаа тасралтгүй хийсээр л ирсэн. Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлжээ. Одоо сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхрөн унахдаа ч тэр хатуужилтай байсан. Одоо ч гэсэн эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа ч сайхан сэтгэлт монголчууд та бүхний минь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Салбарын нөхөд нь хамт олон, найз нар нь хандивын аян өрнүүлж сэтгүүлч найзыгаа хөл дээр нь босгож нэгэн бяцхан хүүг ээжтэй нь үлдээж, нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө нэгдсэн. Та ч бас нэгдээрэй.
М.Уянгаагийн төрсөн ах нь донор болохоор болсон ч цусны бүлэг нь өөр учраас Монголдоо хагалгаанд орох боломжгүй. Цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхийн тулд 120 сая төгрөг хэрэгтэй. Ц.Ариунболдынх нэг хүүтэй залуу гэр бүл. Зураглаач найруулагч мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ өвчнийг эдгээж амь насыг нь аврахын тулд ажлаа ч хийж чадахгүй эмнэлэг гэр хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүрлээ. Эхнэрийгээ халуунд халж, хүйтэнд хөрчихвий, хамт олонтойгоо байж, хүссэн ажлаа хийг гэсэндээ ажил руу нь өглөө бүр хүргэж орой бүр авдаг тийм л халамжтай сайн залуу.
Байрны зээлтэй, цалингаараа амьдардаг залуу гэр бүлд 120 сая төгрөг гэдэг их мөнгө. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарынхаа нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгож, нэгэн сэтгүүлчийнхээ амь насыг аварч эргээд салбартаа ажиллах боломжийг бий болгохын тулд хандивын аян зарлаад байна. Таны сэтгэлийн тус багадахгүй ээ! Таны илгээсэн хандив тусламж мянга түмээр арвижин буян нь эргээд ирэх болно.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 9469 9363, 9912 2471Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2025/09/18
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн ду...
-
Цаг үе2024/10/31
Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилж...
-
Үзэл бодол2020/12/11
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа
-
Цаг үе2024/11/07
Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзл...
