Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 29-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱ 11:00-20:00 цагт: БЗД 2-р хороо 64/2-р байр, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Соёмбо, Эрдэнэхүү, Бат-Эрдэнэ /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Мөнгөнсүх, Цэрэндаваа, Хүрэлбаатар /ТҮЦ/, Энх-Оюун, Оюунгэрэл /машин угаалга/, Баярхүү, Ганболд, Базаррагчаа, Цацрал, Хөгжлийн салхи ТББ, Натурхаан, Дөрвөн Уул, Бодь буян, Манбадацан, Зоригт шонхор, Шийдвэр, Бимэкс, Батбайгаль, Илд бамбай сервис, Цома, Дунд номгон, Авартаж, Мөнх Алекс, Жентл ХХК-ууд, Петростар ШТС-8, Очирваань эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 16-р хороо 42, 44, 45, 50-р гудамжууд, Иргэн Гомбодорж, Баттөгс, Буянхишиг, Хатанбаатар, Онги шүтээн, Хайтур ХХК-ууд, Тэгш өлзий ББН эмнэлэг, Сайн хөрш цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: НД 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

"Boho"-гийн А.Уянга Германы зах зээлд хөл тавьжээ

Огноо:

,

Олны танил од, урлагийнхны имижийг бүрдүүлдэг А.Уянга гэх бүсгүй саяхнаас анхаарлын төвд тод орж ирлээ. Шороон түмэн стилистүүдээс энэ бүсгүй өөрийн нэрийн брэндээрээ ялгардаг.

"Boho Mongolia" брэндийнх нь өвөрмөц содон хувцаснуудыг өмссөн хэн ч олноос онцгойрч харагддаг нь маргашгүй үнэн. Өөрөө ч өндөр нуруулаг сайхан бүсгүй болохоор түүнийг загвар өмсөгч модель гэж их эндүүрдэг. Саяхан л гэхэд "National TV"-ээр цаг агаарын мэдээний зочин хөтлөгчөөр уригдаж, цаг агаар танилцуулахад нь хүмүүс загвар өмсөгч гэж эндүүрч байсан.

Хүрээллийнхэндээ бол хэзээний танил стилист А.Уянга оны сүүлд оройхон олонд танигдаад ширүүхэн дайрч байна. Брэндийнх нь түүх аль 2014 оноос эхэлж гадны зах зээлд хүч үзэж байхад эзэн нь одоо л гарч ирэх гэж. Түүнийг "Next generation" наадмаас шагнал аваагүй бол хүмүүс мэдэхгүй өнгөрөх шахлаа шүү.

Дашрамд сануулахад онцгой содон, ганган "Boho" брэндийг Германд гаргаж эхлээд байгаа бөгөөд  А.Уянга Германы зах зээлд цахиур хагалахад эргэлзэх зүйлгүй гэдэгт итгэж байна. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 21 дүгээр хуралдаан 2022 оны 11 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар нэг компанид хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, мөн нэг компанийн дүрэм, хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Мөн даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг нэг компанид, хоёр хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийн хугацааг сунгаж, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, гурван компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллага эрхлэх тусгай зөвшөөрөл болон гадаад валютын арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор шийдвэрлэв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар “Анд Дэнөүд” ХХК, “Капекс Капитал” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, нэг компанид салбар байгуулах, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Томуугийн вирус таны эргэн тойронд хэр удаан "амьдардаг" вэ

Огноо:

,

Томуугийн вирус 1-2 өдөр гадаргуу дээр амьдрах чадвартай байдаг тул орон гэр, ажлын байр, үйлчилгээний байгууллагад тогтмол цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж хэвшээрэй. 

Хатуу гадаргуу дээр /ширээ, сандал, гар утас г.м/ 24-48 цаг

Зөөлөн гадаргуу дээр /ор, дэр, хувцас, цаас г.м/ 8-12 цаг 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох