Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Унгар улс хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын парламентын бүлгийн дарга нар санал нэгдэв

Огноо:

,

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал өнөөдөр /2021.06.03/ Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон хоёр талын парламентын бүлгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал Унгар Улс Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй монгол оюутнууд, хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийг өөрийн орны иргэний адил авч үзэж “Ковид 19” цар тахлын дархлаажуулалтад хамруулах болсонд төдийгүй цар тахлын эсрэг “Ковакс” хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж буйд талархал илэрхийлээд Унгар Улс нь Монгол Улсын Зүүн Европ дахь чухал түнш гэдгийг тэмдэглэв. Тэрбээр мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлнэ гээд хоёр талын харилцааны эрхзүйн орчныг бүрдүүлэхэд парламент дахь бүлгүүд онцгойлон анхаарах  төдийгүй парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын Тамгын газар хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой учир хоёр талын парламентын Тамгын газрын мэргэжилтнүүдийн харилцан айлчлал, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын парламентын дэргэдэх судалгааны төвүүдийн хооронд шууд харилцаа тогтоох, Унгарын Үндэсний Ассамблейн номын сантай танилцах, эрдэм шинжилгээний судалгаа хамтран хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.




Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг тэрбээр тодотгон, Монголын оюутан залуусыг Засгийн газрынхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийдэгт талархаад, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, цаашид Унгарын хөдөө орон нутгийн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох саналаа илэрхийлэв.



Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын бүлгийн дарга Хорват Ласло хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг гээд ямар ч цаг үед хамт байж бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж байх болно гэдгээ илэрхийллээ. Тэрбээр мөн монгол оюутнуудад зориулсан Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, сургалт цаашид улам гүнзгийрэх, Унгарын Хөдөө аж ахуйн дээд сургуульд монгол мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэх зэрэг хамтын ажиллагаанууд улам өргөжиж,  хөдөө ахуйн салбар, хүнс боловсруулах технологийн чиглэлд хамтын ажиллагааг төвлөрүүлэх саналаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибалын тавьсан саналуудыг бүгдийг нь ажил хэрэг болгох боломж бүрэн дүүрэн бий талаар байр сууриа илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар байлцаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар байр сууриа  илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Огноо:

,

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.

Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох