Үзэл бодол
Багш, сурагчдыг холбосон medle.mn платформ нээлтээ хийлээ
Монголын өнцөг булан бүрд ажилладаг шилдэг багш нарын бэлтгэсэн хичээлүүдийг нийслэл, аймаг, сумын төв гээд хаана ч амьдарч буй хүүхэд үзэх боломжийг Medle.mn платформ олгож байна. Энэ бол Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын мэдээллийн технологийн төвийн хөгжүүлж буй багш, сурагчдыг холбох зорилго бүхий боловсролын цахим контентын сан юм.
Таны хүүхэд аль сургуульд сурдагаас үл хамааран хамгийн шилдэг багшийн бэлтгэсэн шилдэг хичээлийг үзэж, судлах бүрэн боломжтой. Багш нарын тухайд ангийнхаа сурагчдаас гадна Монголынхоо төдийгүй дэлхий дахинд хүртээмжтэй хүрч ажиллах боломжийг ч мөн бүрдүүлж байна.
Багш, сурагчдыг холбосон энэхүү платформ нь хоцрогдлыг нөхөх, боловсролыг тэгш хүртээмжтэй болгох илүү хурдацтай, чанартай байх шийдлүүдийг нэг дор агуулж байгаа юм. Ийнхүү боловсролын салбарын цахим шилжилт үе шаттайгаар үргэлжилж байна.
Medle.mn цахим платформын нээлт өчигдөр болж, төслийн санаачлагчид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын мэдээллийн технологийн төвийн захирал Ц.Тодгэрэл, Элф Эдүкэйшн нэгдлийн үүсгэн байгуулагч Б.Батжин нар оролцлоо гэж Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.





Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2020/11/09
Оньсого мэт Чөтгөрийн тэнгис...
-
Шударга мэдээ2021/05/10
“Эрдэнэс Тавантолгой ХК” хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдий...
-
Шударга мэдээ2020/04/06
Хүнс, бараа тээвэрлэж ирсэн 20 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлжээ
-
Цаг үе2023/10/11
Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа
