Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 27. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худлдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хилийн боомтуудын хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Хилийн боомтуудын 2026 оны хоёрдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баталгаат зам, гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна

Огноо:

,

Онцгой байдлын байгууллагад он гарсаар өнөөдрийн байдлаар  гол, нуурын мөсөнд цөмөрсөн 6 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлынн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 тээврийн хэрэгслийг татан гаргалаа. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ч  зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.

Иймд:

Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.

Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.

Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.

Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

Огноо:

,

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2026 оны нэгдүгээр сарын 23-ны Баасан гарагт цахилгаан эрчим хүчний “Хязгаарлалт хийх болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулъя. 

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, ТОГ-оо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нийслэлийн хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.

Гэхдээ нийслэлийн эрчим хүчний хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан зарласан зарим цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа тул хэрэглэгчдээсээ гүнээ хүлцэл өчье.

Жич: Хязгаарлалт хийх цагууд нэмэгдэж орно.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох