Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 10. Сумъяа гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр.

Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Огноо:

,

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал өнөөдөр НОБГ-т боллоо.
 
Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан нар Сэлбэ голын голдиролын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
 
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөх ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу цаг алдалгүй шуурхай зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ховд сум чиглэлийн авто зам энэ онд ашиглалтад орно

Огноо:

,

А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн хатуу хучилттай 18.755 км авто зам энэ 2024 онд ашиглалтад орно.

Өнөөдрийн байдлаар далан болон хиймэл байгууламжийн ажлууд бүрэн дууссан.

Дэд суурийн үе байгуулах ажил хийж, нийт 50 хувийн хэрэгжилттэй төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Гүйцэтгэгчээр “Ди Вай Кей Би" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2024 онд барилгын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"NAP" төслийн хаалтын хурлыг хийлээ

Огноо:

,

“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хаалтын хурлыг хийлээ.

Тус төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн юм. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдал, эрсдэлийг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийн, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах үндсэн суурийг тавих, бэлтгэл ажлыг хангуулах, боловсруулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг энэхүү төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.

Тус төсөл нь зөвхөн дасан зохицох төлөвлөгөөг цогцоор нь боловсруулсан төдийгүй төлөвлөлтийн процессыг тодорхой түвшинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, зорьсон зорилгодоо хүрч амжилттай хэрэгжсэн гэж  үнэллээ.

Хуралд нийт 84 оролцогч танхимаар, 6 хүн цахимаар оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох