Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн алба хаагчдыг үдэх ёслол боллоо

Огноо:

,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албанаас Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 7 алба хаагчийг үдэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.07.26/ боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир оролцож хэлсэн үгэндээ: Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/-нд эх орноо болон Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг төлөөлөн, өргөн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэхээр болсон та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Энхийг дэмжих ажиллагаанд нь амжилт хүсье.

Монгол Улс цагдаагийн байгууллагаас сүүлийн 5 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр нийт 19 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Бүгд найрамдах Судан улсын дундын бүсэд 1 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бусад нь үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн.

Та бүхний томилогдож буй энэхүү Энхийг дэмжих ажиллагаа  /UNMISS/-нд 2016 оноос хойш манай байгууллагын нийт 20 алба хаагч томилогдож, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр, амжилттай гүйцэтгэснийг НҮБ-аас өндрөөр үнэлж, уг ажиллагаан дахь Монгол Улсын Цагдаагийн ажилтны орон тоог 8 болгон нэмэгдүүлснээр өнөөдөр ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломж нээгдсэн.

Та бүхнийг цэнхэр дуулгатнуудынхаа  залгамж халааг авч, үйл хэргийг нь үргэлжлүүлэн, гаргасан амжилтыг нь бататган, эх орон, цагдаагийн албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Аян замдаа сайн явж, зорьсон газраа саадгүй хүрч, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, эрүүл энх эргэж ирэхийг хүсэн ерөөе  хэмээв.

Монгол Улсын Цагдаагийн байгууллага нь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд 2016 оноос оролцож эхэлсэн бөгөөд БНӨСУ, БНСуУ тус хоёр улсын Энхийг дэмжих ажиллагаанд өнөөдрийн байдлаар нийт 20 алба хаагч бие даасан цагдаагийн ажилтнаар үүрэг гүйцэтгээд байгаа юм. БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтносноос хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/ явуулах болсон. Одоогоор дэлхийд явагдаж буй энхийг дэмжих 12 ажиллагаанаас цэрэг, цагдаагийн хүч, төсөв, хамрах хүрээгээрээ хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдож буй уг ажиллагаанд Цагдаагийн байгууллагаас нийт 20 алба хаагч бие даасан цагдаагийн ажилтнаар томилогдон ажиллаж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн нь тухайн ажиллагаан дахь манай улсын цагдаагийн ажилтны орон тоог 8 болгон нэмэгдүүлж, Монголын цагдаагийн ур чадварыг өндрөөр үнэлүүлсэн юм.

Үүргээ идэвх санаачилгатай, үнэнч шударгаар гүйцэтгэн, өндөр зохион байгуулалт, сахилга бат, тэсвэр хатуужлын үнэлгээ, дайчин уламжлалыг улам батжуулж яваа нийт энхийг сахиулагчдадаа цаашдынх нь ажил албанд өндөр амжилт хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ5 цаг 54 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе5 цаг 57 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе6 цагын өмнө

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт6 цаг 3 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ6 цаг 6 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм6 цаг 22 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе6 цаг 31 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм6 цаг 37 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм6 цаг 42 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе6 цаг 44 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох