Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын 25. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.
Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.
Цаг үе
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна
Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийг хийж байна.
Энэ авто замыг өнөөдөр асфальт бетоноор хучиж байна.
Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Авто замын ажлыг есдүгээр сард дуусахаар төлөвлөж байна. Гүүрийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", авто замын ажлыг "Тотал инж ХХК" хийж байна. Гүүрийн ажил өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй, харин замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулна” гэв.
Цаг үе
Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.
Цаг үе
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тодруубал, Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2020/12/16
Иргэд, аж, ахуйн нэгжээс хандив ирүүлэв
-
Шударга мэдээ2019/07/19
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоо...
-
Улстөр нийгэм2022/03/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажил...
-
Улстөр нийгэм2022/03/29
“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” өнөөдөр болно