Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 10. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгтэй цагаан нохой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
Цаг үе
Авто замын зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ
Өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 07-ны өдөр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ.
Тэнгэр цэлмэг, зам даваа саадгүй, явган шуургатай байна гэж “Төв АЗЗА” ТӨХК-иас мэдээллээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Цаг үе
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ



Цаг үе
Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болно.
Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Цаг үе2019/12/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Шударга мэдээ2023/01/11
ЦХХХЯ: Түүх, соёлын өв болох “Холбооны анхны байшин”-г хүлээн авлаа
-
Шударга мэдээ2021/04/01
ЗГ: Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно
-
Үзэл бодол2023/03/09
Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын ...
Сэтгэгдэл