Улстөр нийгэм
Д.Даянбилгүүн: “Эрдэнэс Тавантолгой” бонд авч буй иргэн бүр үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагч юм
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын бонд гарган арилжаалж байгаа юм. Нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах “Эрдэнэс Тавантолгой” бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж буй “БиДиСЕК ҮЦК”ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор нийт 2 их наяд төгрөгийг Монголын Хөрөнгийн бирж дээр бонд арилжаалах замаар босгож байна. Тодруулбал, бондын арилжааны эхний үе шат амжилттай дуусаж, одоо хоёрдугаар шат эхэлж байна. Та бүхний урьдчилсан таамаглал ба бодит үр дүнгийн хооронд зөрүү байв уу.
-Хоёр их наядтай тэнцэх хэмжээний санхүүжилт босгоно гэдэг том дүн. Дотоодын зах зээл жижиг ч хадгаламж эзэмшигч маш ихтэй. Арилжааны банкууд дээр нийт 20 их наядын хадгаламж байгаагаас зөвхөн ам.долларын хадгаламж нь дөрвөн их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа. Хадгаламж эзэмшигчид маань зөвхөн хадгаламж л хийдэг болохоос биш бондын зах зээл рүү орж үзээгүй. Ам.долларын бонд ч өмнө нь гарч байгаагүй. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн харилцах дансууд тодорхой хэмжээний үлдэгдэлтэй байгаа. Харилцах данс болон хугацаагүй хадгаламжинд банкууд хүү тооцохоо больсон учраас тэдгээр дансан дахь мөнгө банкинд хүүгүй байршиж байна. “Эрдэнэс Тавантолгой” бондын арилжаанд аж ахуйн нэгжүүд илүү идэвхтэй оролцох боломжтой. Угаас Монголын бизнесүүд улирлын шинж чанартай эрчимждэг. Хавар эхлэх болохоор бүгд зээл аваад эхэлдэг.
Тэр хүртэл харилцах дансандаа мөнгөө хадгалдаг. Тийм учраас компаниуд бизнесийн мөчлөгтэйгээ уялдуулан мөнгөө үр ашигтай зөв байршуулах, илүү өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг энэ бонд бий болгож өгч байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” долларын бонд 5.8%, төгрөгийн бонд 10%-ийн хүүг амлаж байгаа нь хадгаламжийн хүүгээс илүү өндөр өгөөжтэй. Хэт жижиг бонд дээр том аж ахуйн нэгжүүд тэгж оролцоход бэрхшээлтэй байдаг. Харин том үнийн дүн бүхий бонд дээр хөрөнгөө чөлөөтэй удирдах боломжтой. МХБ дээр арилжиж буй нээлттэй бондын нэг гол давуу тал нь бондын хугацаа дуусахыг заавал хүлээж суух шаардлагагүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” бондыг тодорхой хугацааны дараа хүүгийн ашгаа аваад буцаагаад зарж болно. Бондод байршуулсан хугацаагаараа хүүг тооцуулаад оруулсан мөнгөө буцаагаад авчихна. Хөрөнгийн зах зээлд exit market буюу хөрөнгийн зах зээлээс буцаад гарах боломж нь их чухал байдаг.
Хоёр их наяд төгрөгийг бондоос босгох зах зээлийн багтаамж байгаа гэж үзсэн ч
бид зөвхөн дотоод зах зээлээ гол тоглогч гэж харахгүй байгаа. Гол зорилго маань гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн хөрөнгийн зах зээл рүү оруулж ирэх явдал.
Монголын Засгийн газрын бонд гадаад зах зээлд хэд дахин их эрэлттэй байдаг. “Эрдэнэс Тавантолгой” бонд маань Засгийн газрын бондоос баталгаа, өгөөжөөр илүү гарна уу гэхээс дутахгүй. Монголд гол валютын орлогын гол эх үүсвэр болж байгаа, томоохон экспортлогч компанийн нэг. Бондын борлуулалт хүлээлтэд нийцсэн. Нэгдүгээр трачийн бондоос ам.долларынх нь илүү их эрэлттэй байсан. Бондоо авчихсан хүмүүс зарах сонирхолгүй байгаа.
-Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа ам.долларын бонд арилжаалагдаж байгаа явдал. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдад маш өндөр найдлага тавьж байгаа алхам. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал үйл явдал гэж ойлгож байна. Та бүхэн үүнийг хэрхэн ажиглаж, дүгнэж байна вэ?
- Монголын хөрөнгийн биржид энэ удаагийн бондыг гаргаж байгаа нь дотоодын хөрөнгө оруулагчдад боломж олгож байгаа, түүнчлэн дотоодын хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхэд түлхэц өгөх үйл явдал болж байна. Үүнийг дагаад андеррайтар, брокерууд хөгжиж байна. Хувьцаа эзэмшигч иргэд хувьцаа төдийгүй бонд худалдаж авдаг болж байна. Бондынхоо өгөөжийг давхар хүртэнэ гэсэн үг.
Гадаад зах зээлд гаргаж байгаа тохиолдолд иргэд тэр болгон оролцож бонд авч чадахгүй. Тэгэхээр хөрөнгийн дотоод зах зээл хөгжөөд л байвал дотоодоос мөнгө босгодог болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн бирж рүү хөл тавьж эхэлнэ. Өмнө нь дотоодын зах зээлд гаргаж байсан бондын хэмжээ харьцангуй бага, нэгээс хоёр сая ам.доллар байсан. Тийм тохиолдолд институциональ хөрөнгө оруулагчид орж мрэх боломжгүй байсан. Монголд хоёр гурван сая ам.доллар хийчихээд хараад суух боломжгүй, тиймээс том дүнгээр л орж ирэх сонирхолтой байдаг байсан. Энэ удаад том үнийн дүнгээр гарч ирж байгаа учраас манай бирж рүү одоо л орж ирж байна.
Мөн иргэд МХБ-д бүртгэлтэй нээлттэй бонд авснаар та хүүгийн орлогодоо 50%-аар бага татвар төлнө. Хадгаламжийн хүүгээс 10%-ийн татвар авдаг бол бондоос 5%-ийн татвар авдаг хуультай.
-Гадаадын хөрөнгө оруулагчид сүүлийн үед Монголоос нүүр буруулах болсон шүү дээ. Магадгүй, цар тахлын үед илүүтэй болгоомжлох хандлага байж болох юм. “Эрдэнэс Тавантолгой” бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж байгаа Та бүхний хувьд тэдэнд ямар таатай нөхцөлийг санал болгож байгаа вэ?
- Монголын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны сектор эзэлдэг. Бизнес эрхлэгчдэд санхүүжилт шаардлагатай болоход зөвхөн банк руу л явдаг, банкны зээлээр л санхүүждэг. Тэгвэл хөрөнгийн зах зээлд бонд буюу үнэт цаасаар хөрөнгө босгож болдог. Банкны зээлээс чухам юугаараа зээлдэгчид ашигтай вэ?
- Дотоодын зах зээлд анх удаа гарч байгаа хамгийн өндөр дүнтэй энэхүү бондын арилжаанд манай арилжааны банкууд оролцох, багц худалдан авах зөвшөөрлийг Монголбанк богино хугацаанд шийдвэрлэснийг мөн онцлох ёстой.
-“Эрдэнэс Тавантолгой” компани бондоор баталгаажсан санхүүжилтээр чухам ямар ажлууд хийж байгаа вэ. Үүний дараа компанийн ашиг хэрхэн нэмэгдэх юм бэ?
- Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” бондыг худалдан авч байгаа иргэн, аж ахуйн нэгж болгон үндэснийхээ томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлж буй хөрөнгө оруулагчид юм. Өмнөх гашуун туршлага бийг мартах учиргүй. Монгол Улс худалдан авагч компанидаа нүүрсээ урьдчилан худалдаж, борлуулалтын орлогоо зээлэн авч байсан. Энэ гэрээний дагуу асар их нүүрсээ урьдчилсан хямд үнээр нийлүүлж, маш урт хугацаанд ашиггүй ажилласан. Гэтэл түүхий эд, нүүрсний ханш тэр хугацаанд тогтмол өсч байсан гэж бодвол их зүйлийг алдсан. Энэ удаад иргэд маань өөрсдөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төслүүдээ санхүүжүүлэх зээлийг босгож өгч байна шүү дээ.
-Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөв байдал өнөөдөр ямархуу байна вэ. Сүүлийн үед эрс идэвхжиж, хөдөлгөөнд орж байгаа нь мэдрэгдэж байгаа. Үүнд юу нөлөөлж байна вэ?
- Мөн банкны харилцах дансны хүү, хугацаагүй хадгаламжийн хүүг зогсоосон нь хөрөнгийн зах зээлд идэвхжил үүсгэж байна. Дэлхий дахинд харилцах дансанд хүү тооцдоггүй. Яагаад гэхээр нь энэ нь бизнесийн эргэлтийг удаашруулдаг хүчин зүйл болчихдог. Мөнгөө эргэлдүүлэхээс илүүтай дансандаа царцаагаад хүү бодуулаад ашиг олж байх сонирхлыг төрүүлдэг. Компанийн нягтлан, захирал, банкны ажилтнууд сүүлдээ сонирхол нэгдээд үүн дээр хүүгийн ашиг хийгээд хувааж авдаг асуудал ч үүссэн. Ийм бизнес төрийнхөн ба банкуудын хооронд цэцэглэсэн нь ч нууц биш. Энэ бол АНУ гэхэд л аль эрт тар нь танигдаад бараг л 100 жилийн өмнөөс халсан, огт байхгүй болсон үзэгдэл.
Харин харилцах дансанд хүү тооцохгүй болоод ирэхээр компани, байгууллагууд мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхон авч эхэлдэг. Мөнгөө бизнесийн эргэлтэд оруулах хооронд харилцах дансанд биш хөрөнгийн бирж дээр байршуулж байгаад буцаагаад авч болно. Хөрөнгийн зах зээл шударга зах зээл учраас тэнд байгаа мөнгө ил тод байдаг.
Хүн мөнгөө заавал өсгөж байх хэрэгтэй. Гудсан дороо байлгаад байж болохгүй. Санхүүгийн бүтээгдэхүүнд оролцуулаад өсгөж л байх хэрэгтэй.
Мөн Монголбанк бодлогын хүүгээ таван функтээр буулгачихаар банкууд хадгаламжийн хүүгээ бас таван хувиар буулгасан. Энэ маш том зөрүү. Банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү нь манай бондын хүүгээс 1,5-2%-аар бага болсон байна. Тэгэхээр иргэд бондыг их сонирхож байна. Бондод хөрөнгө орууллаа, мөнгө хэрэг болвол буцаад хоёрдогч зах зээлд зарчихаад явж болно.
-Хөрөнгийн зах зээлд хөл тавьж орохоос гадна хөрөнгийн зах зээлээс гарах exit market гэдэг үйл явц их чухал байдаг бололтой. Танай компанийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд орооч гэж урихаас гадна тэндээс хөрөнгөө аваад гарах бололцоог нь бас санал болгодог уу?
- Бодлого, шийдвэр тогтвортой байхыг чухалчилдгийн учир нь энэ. Сангийн хууль гэхэд сангийн ашгаас татвар тооцохгүй гэж явж байснаа гэнэт 10 хувийн татвартай болчихсон. Манай улсын хуулиар “татваргүй сантай” гээд гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгоод явж байтал ингээд л гэнэт өөрчлөгдчихсөн.
Уг нь сангийн хөрөнгөд татвар тооцдоггүй. Сангаас хөрөнгө оруулалт авсан бизнес ашгийн татвараа төлж байгаа, эцсийн хөрөнгө оруулагч нь мөн ханшийн өсөлтийн татвараа төлж байгаа тохиолдолд дундын сангаас давхар татвар авдаггүй. Хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгийн зах зээлд хөрөнгө татан байршуулах чухал арга хэрэгсэл байсан. Одоо бол хэцүү болсон. Зүй нь, “Эрдэнэс Тавантолгой” шиг тогтвортой том бонд гаргах нь сангуудад хэрэгтэй байдаг.
-Томоохон үнийн дүнтэй, дотооддоо анх гаргаж байгаа ам.долларын бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж байгаад Та бүхэнд баяр хүргэе. Энэ ажлаас бас суралцаж, илүү туршлагажиж байгаа болов уу.
- Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд манай компани шууд онлайнаар данс нээх, англи монгол дээр байх зэрэг технологийг илүү ашиглах, программ хангамж бий болгоход анхаарч байна. Түүгээр дамжаад мэдээлэл сайн хүрч байгаа. Биржийн ханшийг гэхэд монголд болон гадаадад зэрэг харж болох боломжтой болсон. Гадаадын хөрөнгө оруулагчдын стандартад нийцэх үйлчилгээгээ тодорхой стандартад хүргэчих юм бол дараа дараагийн удаад дотоодын олон компани үнэт цаас гаргахад хангалттай сайн дэд бүтэц болно гэж бодож байна.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2025/05/05
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт...
-
Цаг үе2020/03/18
Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
-
Улстөр нийгэм2024/12/27
ДЦС3-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Цаг үе2022/06/15
Хамтарсан штабын дадлага сургуулийг цахимаар хийлээ
