Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

2021 оны 08 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 24,25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ

Огноо:

,

"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Огноо:

,

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.

Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

Огноо:

,

Эмийн эмчилгээнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй, тухайн нягийн халдвар нь эмээр эдгэрэх боломжгүй болохыг эмэнд тэсвэртэй нян гэнэ.
 
Эмэнд тэсвэртэй болсон нянгийн халдвар, өвчний үед эмчилгээ үр дүнгүй болж, улмаар нас баралтад хүргэх эрсдэл бий болдог.
 
Тухайлбал, Сүрьеэ өвчний үеийн эмийн эмчилгээг тасалдуулснаас үүдэн эмэнд тэсвэртэй сүрьеэ болж хүндэрдэг.
 
Манай улсад жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 5 хувийг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС) эзэлж байна. Энэ хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
 
2024 онд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нийт 265 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 156 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бөгөөд жил бүр олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас 15-20 хүн нас барж байна.
 
Эмийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу уух нь эмийн тэсвэржилт үүсэхээс сэргийлнэ.
 
Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уугаарай.
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох