Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 25-нд болж, Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк”-ыг судлах ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болов

Огноо:

,

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын  хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 10 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ энэ 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын итгэлтэй түнш байж, харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин бэхжиж ирснийг, цаашид ч мөн хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийг эрмэлзэж буйгаа нотолж, салбар хоорондын харилцан хамаарал өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед эрдэмтэн судлаачдын зөвлөмж, санал санаачилга хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлох, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад чухал хувь нэмэр болохыг тэмдэглээд олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд судлаачдын оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын олон улсад хүний эрхийн чиглэлээр хийж буй ажил, санаачилгаараа үлгэр жишээ орнуудын нэг болохыг дурьдаж, бүс нутагтаа Хүний эрхийг хамгаалагчдын эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан анхдагч орнуудын нэг болсныг онцлов. Тэрээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа 27.2 хувьд болгон ахиулан тодорхойлсныг тэмдэглэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж, манлайлал үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр олон улсын харилцааны эрдэмтэн, судлаач, албаны хүмүүс “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: гадаад, дотоод хүчин зүйлийг нэгтгэн шинжихүй (1946-1961 он)”, “Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жаран, цаашдын чиг хандлага”, “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Дэлхийн төлөв байдал, Монгол Улсын боломжууд”, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын Зэвсэгт хүчин: оролцоо, сорилт, боломж”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт: Монгол ба НҮБ” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2021.10.26/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.


10.00 цагт: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

12.00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

Хэлэлцэх асуудал: 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

14.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

16.00 цагт: Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

Хэлэлцэх асуудал: 

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

18.00 цагт: Төсвийн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд,

Хэлэлцэх асуудал: 

· Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн дүгнэлт

Дэлгэрэнгүй унших

Санал болгох