Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

2021 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.  

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ

Огноо:

,

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-аас оюуны спортыг дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 2023 оны 11 дэх удаагийн тэмцээний талаар УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбооноос 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ дахь Шатар сонирхогчдыг дэмжих лобби бүлгийн зохицуулагч Б.Наранбаатар, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн зөвлөх, тэмцээний ерөнхий шүүгч Г.Алтан-Оч нар мэдээлэл өглөө.

Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, аливаа асуудлыг хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт. Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 3 үе шаттай болдог бөгөөд зэрэг цолгүй, Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй /эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл/, зөвхөн насанд хүрсэн шатарчид оролцдог онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6030 шатарчин оролцсон байна.

Анхан шатны тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болж, Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна.

Хагас шигшээ тэмцээн 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд болж, Аймаг, нийслэлийн аваргуудыг шалгаруулна.

Шигшээ тэмцээн 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аваргыг тодруулах юм.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний 3 байр эзэлсэн шатарчид Шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авдаг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Соёлын сайд Ч.Номин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар уулзлаа

Огноо:

,

Соёлын сайд Ч.Номин 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзаж, НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон эл баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулсанд талархал илэрхийлж, хөгжлийн бодлогод туссан соёл урлагийн чиглэлээрх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Тухайлбал, соёл урлагийн байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын боловсрол олгох, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлуулах зэрэг үйл ажиллагааны хөтөлбөр нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй нийцэж байгаа талаар дурдаж, санал солилцлоо.

Мөн Соёлын яамнаас “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн олон улсын наадмыг зохион байгуулж байгаа нь зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй нүүдлийн соёл иргэншлийг илэрхийлэх үнэт зүйлсийг болон улс орнуудын соёлын өвийн асуудлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх асуудал тул НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд өргөжүүлэх саналтай буйгаа хэллээ.

Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого нь НҮБ-ын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой нийцэж байгаа бөгөөд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан, хэлэлцүүлэх гэж байгаа талаар мэдээлэл өгөв.

Ноён Тапан Мишра нь Соёлын сайдтай олон талаар санал нийлж байгаагаа илэрхийлж, НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд Соёлын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: Соёлын яам

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхөд “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөлийг гардуулан өглөө.

Шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын Хүндэт иргэний шагнал бол улс, нийслэлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог дээд шагнал. Уг шагналыг Маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд олгож, “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байсан. Өнөөдөр ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргыг “Нийслэл хотын Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн, шагналыг нь гардуулж байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.

“Нийслэл хотын Хүндэт иргэн”-ий өргөмжлөл нь нийслэлийн дээд шагнал бөгөөд салбартаа нэр хүндтэй, ажил хөдөлмөрөөр тэргүүлэн, Монгол Улсын нэрийг тив, дэлхийд дуурсгаж, Улаанбаатар хотын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан иргэнд олгодог билээ. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ-ын гавьяат тамирчин, Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх гуайг нийслэлийн 23 дахь “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө.

Х.Баянмөнх аварга нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1963 оноос хойш хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, наадамчин олноо цэнгүүлсэн бөгөөд 250 давж, Төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч байв. Мөн тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгө, 1975 оны алтан медаль, 1972 оны зуны олимпын мөнгөн медальт тамирчин бөгөөд Монгол Улсын 14 удаагийн аварга юм. Х.Баянмөнх аварга нь 1972, 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох