Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Коронавируст халдварын шинэ давлагаа үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг өглөө

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцан мэдээллийн шуурхай байдлыг хангах, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх зорилгоор харьяа эрүүл мэндийн байгууллагууд ба Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг 2021 оны наймдугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа. 

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай цахим уулзалтыг наймдугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш зохион байгуулж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүсч буй асуудал, санал, хүсэлтийг сонсон одоогийн халдварын нөхцөлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэн, удирдлага ба тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өглөө.
 

Мөн коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ давалгаа үүсээд буй өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн байгууллагуудын гол тулгамдаж буй асуудал болох тоног, төхөөрөмж, эм тарианы нөөцийг шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна

Огноо:

,

“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөгөөний дагуу эхний хоёр суманд ажилласан байна. Гурван өдрийн байдлаар 300 орчим иргэн хамрагдаад байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТҮТ-ийн харьяа газруудад мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

Огноо:

,

Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дархлаажуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Оюутан, багш нарын вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС-иудад дархлаажуулалтын III тунд хамрагдах ажил үргэлжилж байна.

Вакцинжуулалтын III тунд оюутнууд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар МУИС-256, ХААИС-220, ШУТИС-410, АШУҮИС-272 оюутан хамрагджээ. Мөн МУБИС, СУИС-д өнөөдрөөс дархлаажуулалт хийгдэж эхэллээ.

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуульд энэ сарын 25-ны өдөр вакцинжуулалтын цэг ажиллах юм. Их сургуулиудын дархлаажуулалтын цэг 11 дүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох