Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ТҮЦ эрхлэх асуудлыг судлах Ажлын хэсэг гаргалаа

Огноо:

,

Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ээр амь зуугчдын холбооноос НИТХ, Засаг дарга болон НИТХ-ын дэргэдэх дэд хороонд хандаж, шаардлага ирүүлсэн байна. Тэд шаардлагадаа “Улаанбаатар хотод ТҮЦ ажиллуулахад холбогдох дүрэм, журам тодорхойгүй байдгаас хүндрэл учирч байна. Тиймээс холбогдох дүрэм, журмыг цэгцэлж өгнө үү” гэсэн байна.

Өнөөдрийг хүртэл ТҮЦ ажиллуулахад чиглэсэн хүчин төгөлдөр хууль огт байхгүй. ТҮЦ ажиллуулж буй хүмүүс НИТХ-аар баталсан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ын хүрээнд ажиллаж байгаа ч эдгээр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй аж. Тиймээс журмуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч эхэлжээ. Цаашид дээрх хоёр журмыг шинээр баталсан, 2022 оноос хэрэгжиж эхлэх хуулиудтай уялдуулан зохицуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна.

Тиймээс өнөөдрийн НИТХ-ын  Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ.

Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглагдсаар ирсэн юм. “Орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар судалгаа, шинжилгээний зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэслэх, ашигт малтмал хайх, олборлох, худаг гаргах, цооног өрөмдөх, зэрлэг амьтан агнах, барих, байгалийн унаган төрхийг өөрчлөх, бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Нийслэлийн орон нутгийн хамгаалалтад авагдсан газруудад цаашид экологийн чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж үнэлэн, судалгаа хийх, хамгаалалтын менежмент нэвтрүүлэх, явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах, мониторинг судалгааны цэгүүд байршуулна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид санал хэлсэн юм. Төлөөлөгч Б.Нэргүй “Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг зориулалтын бусаар ашигладаг тохиолдлууд байдаг. Бид ирээдүй хойч үедээ экосистемийг үлдээх ёстой. Тэгэхээр орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ашиглалт хамгаалалтыг ахисан шатанд гарна гэж ойлгоод дэмжиж байна” гэлээ.

Харин төлөөлөгч Л.Отгонбаатар “Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь сайн боловч нөгөө талдаа суурьшлын бүс бий. Айлууд бүгд нүхэн жорлонтой. Өнөөдөр рашаан цэвэрхэн байгаа ч ирээдүйд рашааны эхэнд байршсан айлуудын нүхэн жорлонгийн бохирдол хөрс рүү нэвтэрч бохирдох эрсдэлтэй. Цаасан дээр хамгаалалтад авахаас илүү ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлж бодлого шийдэл, төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой” гэв. Уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг төлөөлөгчид дэмжлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шилийг эздэд нь өгөхөд бэлэн болжээ

Огноо:

,

Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудыг үнэ төлбөргүйгээр хараа зүйн оношилгоонд хамруулах, шаардлагатай тохиолдолд харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэж гардуулах “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Тодруулбал, тус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд 2022 онд 3000 гаруй ахмадад үйлчилгээ үзүүлж, харааны болон нарны хамгаалалтын шил олгосон юм.

Тэгвэл энэ жил “Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн ажиллагаа хүрээгээ тэлж, Улаанбаатар хот болон Хөвсгөл, Орхон аймагт зохион байгуулагдсан бөгөөд хараа зүйн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээний хүрээнд 200 гаруй ахмадын захиалсан харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэн, Монгол Улсад авчрах тээврийн зардлыг нь Монгол цэргийн нэгдсэн холбооноос хариуцан Солонгосын талаас хүлээн авч, олон улсын ахмадын баяраар ахмадууддаа гардуулахад бэлэн болжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө

Огноо:

,

Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.

Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг

  • Ч:7 "Нисэх – МУБИС - Ард кино театр"

  • Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Хүнсний 4-р дэлгүүр"

  • Ч:77 "Нисэх – Яармаг - 120 мянгат" чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 22 минут

Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан ил...

Цаг үе20 цаг 24 минут

О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, у...

Улстөр нийгэм20 цаг 26 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав

Цаг үе20 цаг 28 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК 47 удаагийн биржийн арилжаагаар...

Цаг үе20 цаг 30 минут

Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамта...

Улстөр нийгэм20 цаг 32 минут

Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Д...

Шударга мэдээ20 цаг 33 минут

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Цаг үе20 цаг 35 минут

“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт ...

Улстөр нийгэм20 цаг 37 минут

Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэм...

Цаг үе20 цаг 39 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох