Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ

Огноо:

,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Т.Бямбатогтох, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Р.Тулга нар өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар ОШУСТ)-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев, түүний орлогч ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Валерия Валерьевна Кильпякова, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн Соёлын хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Намхай, ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Надежда Юрьевна Латышева нартай уулзалт хийж, санал солилцлоо.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “MNB Монголын контемпорари уран бүтээлчидтэй хамтран бүтээж буй “Нүүдэлчин зөн” цуврал контентыг гадаадын телевизүүдээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх, нээлтийн ёслолыг олон улсын хэмжээнд нэгэн зэрэг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ОХУ-ын телевизээр гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хойд хөршийн телевиз, радиогийн удирдлага болоод уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтран контент бүтээх зэрэг олон талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Харин ноён Амгалан Ринчинович Базархандаев дээрх саналыг таатай хүлээн авч дэмжиж ажиллана гэлээ. Тухайлбал, “Нүүдэлчин зөн” цуврал контентыг ОХУ-ын телевизүүдээр тус улсын үзэгчдэд хүргэнэ, энэ саналыг ажил хэрэг болгоно гэв.

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улаанбаатар дахь “Русский дом” урьд өмнөх хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр хоёр талын удирдлага харилцан тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллалаа

Огноо:

,

Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж, аймгийн Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.

Коронавируст халдвар /Ковид-19/ын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдвар хамгаалалын дэглэм сахиулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих зөвлөмж өгөх, аймаг сумын Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагааг чиглүүлэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан юм.

  •  

Ажлын хэсэгт ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа бөгөөд Дорноговь, Өмнөговь аймагт энэ сарын 31-нийг хүртэл ажиллана гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Мягмар гарагт ажиллах шинжилгээний цэгүүд

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны Мягмар гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2021 оны 10 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох