Цаг үе
Хиймэл оюун ухаанд суурилсан “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр болж, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем төслийн талаар танилцуулав.
Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 88.8 хувийг эд материалын хохиролтой осол, 11.2 хувийг хүн гэмтсэн осол эзэлдэг байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54 хувь нь Улаанбаатарт зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв гэсэн гурван газарт камерын хяналт тавьж буй бөгөөд видео менежментийн систем байхгүй. Хотын хэмжээнд 3700 гаруй камер суурилуулсан ч олонх нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй бол замын хөдөлгөөний зөрчил илрүүлж буй 176 камерын цөөнгүй нь гэмтэлтэй байгаа аж.
Нийтийн эзэмшлийн талбайн 11.2 хувийг л хяналтын камераар хянадаг бол зарим гудамж ,талбай болон замын уулзвар огт камергүй, камерын мэргэжилтэн дутмаг, удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул зэрэг олон дутагдал бий. Иймээс цаашид замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах, хянах боломжтой “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Цаг үе2020/06/02
Аварга яст мэлхий 3 метр урт хуягтай байжээ
-
Цаг үе2024/01/15
Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ оны аравдугаар сараас Улаанбаатарт 150 мВт эрч...
-
Цаг үе2021/03/17
Ухаалаг гар утсаа Скайтелаас аваад 90GB хүртэлх дататай болоорой
-
Улстөр нийгэм2020/01/08
Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт болно
