Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монгол Улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа: Би хичээнэ ээ

Огноо:

,

“ МИСС МОНГОЛИА 2019”

"Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах" олон улсын тэмцээний ялагчид тодорлоо. Тодруулбал, 15 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээн энэ жил хүрээгээ тэлж, Монгол, ОХУ, БНХАУ-ын шилдэг 16 бүсгүй өрсөлдсөнөөс:
              III байр – Тува улсын гоо бүсгүй Чимис Ооржак
              II байр – Буриад улсын гоо бүсгүй Алтана Ангархаева
              I байр – ӨМӨЗО-ны гоо бүсгүй Н.Зол
             “Мисс интернэйшнл”-  Монгол улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа /Тэрээр эх орноо төлөөлөн ирэх 11-р сард Япон улсад болох “Мисс интернэйшнл” олон улсын 59 дэх тэмцээнд оролцоно/

Тэргүүн мисс /Виннер/ -Буриад улсын гоо бүсгүй Викториа Дашиева нар тус тус шалгарсан юм.

Мөн тэмцээн найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд

1. “Мисс оюунлаг” ӨМӨЗО-ны гоо бүсгүй Д.Цайлган
2.  “Мисс бикини” Монгол улсын гоо бүсгүй Х.Марал-Эрдэнэ
3. “Мисс модель” Монгол улсын гоо бүсгүй Б.Гэрэлсүрэн
4. “Мисс фото”  Монгол улсын гоо бүсгүй Б.Нинжин
5. “Нөхөрсөг мисс” Тува улсын гоо бүсгүй С.Айнеш
6. “Мисс стар” Буриад улсын гоо бүсгүй Ш.Надежда
7. “Мисс авьяас” Буриад улсын гоо бүсгүй Д.Сэсэгмаа
8. “Мисс спорт”  Буриад улсын гоо бүсгүй Д.Виктория нар нөхдөө тэргүүлжээ.

Ингээд тэмцээний гоо бүсгүйчүүдийн баярын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
 

Мисс Ж.Гүнжидмаа:  Би хичээнэ ээ 


 
-За баяр хүргэе ээ. Эх орноо төлөөлөн “Мисс интернэйшнл” олон улсын тэмцээнд явах боллоо шүү дээ.  

-Маш их баяртай байна. Яг л зүүдэлж байгаа юм мэт санагдаж байна. Үүлэн дээр хөвөөд л. /сурв. инээв/ Би чинь багаасаа мөрөөдөж, үүнийхээ төлөө өөрийгөө хөгжүүлж хичээснийхээ үр дүнг харууллаа. Сайхан байна. Оролцогчид охид маань ч үнэхээр чанга байлаа.  Бүгд л байранд орох хэмжээний өрсөлдөгчид байсан шүү. Мэдээж эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд явна гэдэг маш том үүрэг хариуцлага юм. Би хичээнэ ээ.
           
-Шалгаруулалтын цаг хугацаа танд юу өгөв? 

-Эндээс би ямар их юм сурсан гэж санана. Өнгөрсөн өдрүүд аз жаргал, баяр хөөрийг бэлэглэсэн. Бас өөртөө итгэх итгэлийг минь илүү ихээр нэмэгдүүллээ

-Хамгийн хэцүү номинаци аль нь байсан бэ? 

-Байт харваа байсан. Гэхдээ гуравдугаар байранд орж чадсан шүү. Харин бусад номинацийн хувьд хэцүү байгаагүй ээ. Би чинь СУИС-ийн III курсийн оюутан л даа. Урлагийн хүмүүс бид хөрвөх чадвартай байх ёстой юм. Бас волейволын нэгдүгээр зэрэгтэй. Багаасаа  урлаг спортоор хичээллэж байсан маань энэ удаад давуу тал боллоо.

-Таны саяны бүжиглэсэн бүжиг их гоё байлаа.

-Манай сургуулийн дөрөвдүгээр курсийн Энхтогтох эгчийн дэглэлт байгаа юм. Мундаг бүжигчин байдаг юм аа.

-Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ дашрамд нийт охиддоо аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Намайг дэмжсэн бүх монголчууддаа баярлалаа. Миний төлөө залбирч суусан хайртай гэр бүлийнхэн, найз нөхдөдөө баярлалаа. “Андра” академийнхаа хамт олон, “Мисс монголиа” холбооны хамт олон, зохион байгуулагчдадаа баярлалаа.
 

Тэргүүн мисс Виктория Дашиева: Монгол туургатны гоо бүсгүй болсондоо баяртай байна

 




Тэргүүн мисс  Виктория Дашиевад баяр хүргэн, сэтгэгдэл сонсвол “Би 2015 оны Улаан-Үдийн мисс, 2016 оны Оросын гоо үзэсгэлэнгийн дэд тэргүүн байрыг эзэлж байлаа. Харин өнөөдөр Монгол туургатны гоо бүсгүй болсондоо үнэхээр их баяртай байна. Бидний хэдэн охид сарын турш Улаанбаатарт амьдарлаа. Энэ хооронд сэтгэл хөдөлгөсөн олон зүйлстэй учирч, олон хүмүүстэй танилцаж, үзэсгэлэнтэй сайхан олон газар орноор аялж үзлээ. Өвөр Монгол руу явж Чингисийн онгоныг хүртэл үзээд ирсэн. Мэдээж оролцсон охид бүгд л үзэсгэлэнтэй байлаа. Үнэндээ сэтгэл маш их хөдөлж байгаа тул өөр юу хэлэхээ ч сайн мэдэхгүй байна. Зүгээр л маш их баяртай, маш их аз жаргалтай байна. Буриад бүсгүйчүүд бид энэ арга хэмжээнд тун сайн оролцлоо. Бид хоёр ч  байрын эзэн болж, титмийг аваад харих гэж байна. Маргааш бид гэр гэртээ харина. Бүтэн сар гэрээсээ хол байсан болохоор их санаж байна. Гэсэн атлаа охидоосоо холдмооргүй байна” гэнэ. Түүний хувьд байт харваагийн мэргэжлийн тамирчин бөгөөд “Мисс спорт” номинацийн эзэн болсон юм. Монголд энэ удаатай нийлээд тав дахиа ирж байгаа нь энэ аж. Тэр бас “Үнэнээ хэлэхэд Улаанбаатарт дөнгөж буучихаад яаж сар амьдарна даа гэж бодсон шүү. Гэтэл ард нь гарчихаад сэтгэл хоргодоод байна. Улаанбаатарын амьдралд их дасч, дотно болжээ. Дараагийн удаад зочны хувиар биш найз нараа дагуулаад “гэртээ” тухтай ирнэ ээ. Монгол миний хоёр дахь гэр болсон” хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн юм.
 

Буриад улсын гоо бүсгүй Алтана Ангархаева: "Мисс бикини" амаргүй даваа байлаа




Тэр бол 20 настай. Үүнээс өмнө Буриад улсынхаа гоо үзэсгэлэн тэмцээнд ороод ялагч болсон юм билээ. Тэр монголд ирсэн сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. “Дэд миссээр шалгарсандаа баяртай байна. Үнэндээ шилдэг гурвын нэг болно гэж бодоогүй шүү. Миний хувьд анх удаа л хилийн дээс алхаж, гэрээсээ хол сар байж үзлээ. Улаанбаатар их том хот юм аа. Хотын юм бүхэн сонихон санагдаж, жоохон хүүхэд шиг гайхсаар дууссан даа. /инээв/ Даанч харих цаг болжээ. Гэхдээ дараагийн удаад Улаанбаатарт заавал ирж амрахыг хүсч байна. Бид Чингисийн онгоныг үзээд монгол гэрт амьдарсан. Тэр их таалагдсан шүү. Өглөө сэрээд л өнөөдөр юу хүлээж байгаа бол гэж догдолдог байлаа. Гэхдээ "Мисс бикини " амаргүй даваа байлаа. Харин "Мисс спорт” номинаци сонирхолтой байсан. Нум сумаар харвана гэдэг сонин юм билээ. Хамгийн их бэлдсэн “Авьяаслаг мисс” тэмцээндээ хүссэн амжилтаа гаргаж чадаагүй болохоор сэтгэл гонсгор байсан шүү. Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан мэт өнгөрч бид маргааш харина. Аав, ээжийгээ их санасан болохоор тэдэн рүүгээ их яарч байна” гэлээ.
 

Тува улсын гоо бүсгүй Чимис Ооржак: Улаанбаатар ч их таалагдлаа

 

 
“Би Тува улсаас ирсэн. Бид долдугаар сарын 8-нд Монголд бууж байлаа. Гэтэл хэдийнэ сарын хугацаа өнгөрчихөж. Сэтгэл их өндөр байна аа. Оролцогчдоос эхлээд зохион байгуулагчид, хамтран ажиллагсад гээд бүгд таалагдсан. Улаанбаатар ч их таалагдлаа. Бид өдөр болгон л бэлтгэл сургуулилт хийсээр цаг ямар хурдан өнгөрч байгааг анзаарах сөхөө байсангүй. Өнөөдөр финал дээр бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсөөд зогсож байгааг хараад их баярласаан. Бүгд ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан бэ. Тэр сэтгэгдлийг үгээр хэлэх аргагүй. Маш гоё байсан. Бүх оролцогчдодоо та нар бүгд шилдэг нь шүү гэж хэлье. Зохион байгуулагчдадаа баярлалаа.
 

 ӨМӨЗО-ны гоо бүсгүй Н.Зол: Миний хувьд хамаг сайнаар чармайлаа




“Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах анхны олон улсын тэмцээнд нийт Өвөрмонгол ахан дүүсээ төлөөлөн оролцож, титмийн эзэн болсондоо баяртай байна. Манай оролцогч Д.Цайлган маань “Мисс оюунлаг” номинацийн эзэн боллоо. Миний санаачилсан Хүмүүнлэгийн ажлыг маш сэтгэл хөдлөм зохион байгуулсан “Мисс монголиа” холбооны хамт олон болон өөрийн эрхэлдэг “Зол” брэнд, хандив өргөсөн Өвөрмонгол ахан дүүстээ баярлалаа. Миний хувьд хамаг сайнаар чармайлаа. Та нар маань ч их зүдэрлээ. Хамтран ажиллах олон ажлын эхлэл тавигдаж байна. Хөххотод баяртайгаар уулзъя. Баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энд нэмэхэд 15 дахь удаагийн "Монгол үндэстний гоо бүсгүй" шалгаруулах олон улсын тэмцээний шүүгчээр:
 
1. ОХУ-ын “Краса Россия” компанийн захирал хатагтай Д.Руфина

2. ОХУ-ын Тува улсын төлөөлөгч, “Эдегей” театрын захирал Д.Кима

3. “Мисс монголиа” холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ноён А.Тамир

4. “Мисс монголиа” холбооны гүйцэтгэх захирал хатагтай Д.Баянцэцэг

5. “SBN” телевизийн гүйцэтгэх захирал хатагтай Б.Ундраа нар ажилласан юм.
 
Энэ жилийн тухайд олон улсын тэмцээн гэдэг утгаараа цар хүрээ маань илүү өргөжсөн тухай зохион байгуулагчид ярих аж. Зөвхөн тв гэхэд “SBN”, “UBS”, “ТV5”, “TV9”, “Стар ТВ” гэсэн монголын таван телевиз, Хятадын “CCTV”, Өвөрмонголын “Одон” телевиз, Буриадын “Ариг ус” телевиз, ОХУ-ын Эрхүү хотын “Айст” телевиз гээд нийт 10-аад суваг, 20 гаруй веб сайт, гурван улсын томоохон сонин сэтгүүлийнхэн хамтарчээ. Харин “Мисс  монголиа 2019” буюу “Монгол үндэстний гоо бүсгүй шалгаруулах тэмцээн”-ий ерөнхий продюсер М.Дорждэрэм “Ямар ч байсан “Мисс монголиа” холбооныхоо 15 жилийн ойн босгон дээр олон улсын тэмцээн болгож өргөжүүллээ. Тэгэхээр суурь шаваа сайхан тавьчихлаа. Анх удаа олон улсын хэмжээнд болсон энэ тэмцээнд маань Гадаад харилцааны яам, Соёлын яам, ОХУ-ын Улаанбаатар хот дахь Соёлын төвийн хамт олон, БНХАУ-ын  соёлын газар, Хятадын соёлын төвийн хамт олон гээд  л төр засгийн хамааралтай  газрууд анхаарлаа хандуулж эхэлсэнд баяртай” буйгаа онцолсон юм.



Түүх сөхөхөд “Мисс монголиа” холбооноос анх 2004 онд “Мисс монголиа 2004”-ийг зохион байгуулснаас хойш 15 жилийн хугацаанд тасралтгүй тэмцээн уралдаанаа явуулж, үндэсний хэмжээний ялагчдаа тодруулсаар ирсэн байна. Эндээс Ч.Содтуяа, Б.Гантогоо, Х.Бадамгэрэл, Б.Гэрэлчулуун, И.Төгсөө үе үеийн миссүүд төржээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Соёлын сайд Ч.Номин циркийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны дэд тэргүүн Б.Ариунболд, "Экс роузис" төв, "Монгол циркус" энтетаймент төв, Шинэ цирк" төв, "Зола брос" ХХК, Хан Монгол морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар циркийн салбарын хөгжлийн бодлого, боловсон хүчний асуудал, дэд бүтэц түүнчлэн дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан наадмуудад оролцоход төрөөс хэрхэн дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд нэгдсэн ажлын хэсэг байгуулан дээрх дурдсан асуудлуудыг үе шаттайгаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тогтов.

Эх сурвалж: Соёлын яам

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Малчин түмэндээ тусалья” хандивын бөхийн барилдаанаар нийт 192 сая төгрөг цуглажээ

Огноо:

,

Монголын үндэсний бөхийн холбоо “Малчин түмэндээ тусалья” хандивын аянг 2024 оны 2-р сарын 20-ны өдрөөс өрнүүлж, 03-р сарын 01-ний өдөр Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ.
 
Тус барилдааны үеэр бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн дэвжээдээс малчдадаа хандив өргөсөн болон барилдааны орлого, мөн барилдааны үеэр бөх сонирхогч үзэгчдээс шилжүүлсэн төлбөр болох нийт 192,123,266 төгрөгийн хандивыг малчдадаа тусламж болгон өглөө.
Үүнд:
 
1. Монгол бөхийн өргөөнд ирж хандив өргөсөн хандивлагчид:
 
• “Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек бөхчүүдийн хамт 10 сая төгрөг
• МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл, МУГД, улсын начин Б.Адьяахүү нар 3.0 сая төгрөг /Сүхбаатар аймгийн Дарьганга, Дорноговь аймгийн Иххэт, Завхан аймгийн Яруу сумдад тус бүр 1.0 сая төгрөг/
• Англи улсад амьдран суугаа а.а Я.Оюун-Эрдэнэ, с.з Д.Цэрэнбат, Ц.Батбаяр, н.Баасандорж нар 2.2 сая төгрөг
• “Улаанбаатар” сургуулийн багш Булган хамт олны хамтаар 2.0 сая төгрөг
• МҮБХ-ны засуулууд 1.0 сая төгрөг
• Их Монгол хэмээх Х.Шаравжамц аваргын зээнцэр, МҮБХ-ны ЁЗСХ-ын зөвлөлийн гишүүн П.Мөнхжаргал 1.0 сая төгрөг
• МҮБХ-ны дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням 500.000 төгрөг
• МҮБХ-ны ЁЗСХЗ-ийн гишүүн, Монголын мистер Д.Золбаяр 500.000 төгрөг
• Ардын жүжигчин, уртын дуучин, цэргийн заан Д.Түвшинжаргал ач, зээ нарын хамт 500.000 төгрөг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд/
• Ардын жүжигчин, уртын дуучин, цэргийн заан Д.Түвшинжаргал ач, зээ нарын хамт 400.000 төгрөг
• Улсын начин Д.Амарсайханы дэмжигчид 500.000 төгрөг
• Бөх сонирхогч Д.Болдсүрэн 500.000 төгрөг
• МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Дархан-Уул аймгийн ҮБХ-ны тэргүүн, а.х Б.Төмөрбаатар бөхчүүдийн хамт 500.000 төгрөг
• МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Багануур дүүргийн ҮБХ-ны тэргүүн Ж.Мөнгөнбаяр 500.000 төгрөг
• МҮБХ-ны Европ дахь салбар холбооны гүйцэтгэх захирал Б.Саран 500.000 төгрөг
• “Оч” гэрэл зургийн студийн захирал Я.Алтанцөгц 500.000 төгрөг
• Улсын манлай засуул Р.Сампилдондов 500.000 төгрөг
• Улсын начин М.Мижиддорж 100.000 төгрөг
• Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Махимпекс”-ийн брокер Э.Сонинбаяр 100.000 төгрөг
• Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын аварга малчин Д.Банзар 100.000 төгрөг
• Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц. Ерэнпил 50.000 төгрөг
Дүн: 24.950.000
2. “Малчин түмэндээ тусалъя” хандивын бөхийн барилдаанд барилдаж нэгээс долоо давсан бөхчүүд давааны шагнал болох 50.000 -3.000.000 төгрөг, ажилласан жаяг дэгийн багийн гишүүд болон уран бүтээлчид, хамгаалалтын албаныхан ажлын хөлсөө хандивласан болно.
3. Хандивын барилдааны билетын орлого болон бөх сонирхогчдоос хандивласан
Дүн: 86,573,266 төгрөг,
4. Бөхчүүд, бөхийн дэвжээдээс Аймаг, сумын Онцгой комисс болон орон нутагтаа өгсөн хандив:
• “Бөхбилэгт” дэвжээ – Архангай аймгийн Онцгой комисст 17 сая төгрөг
• Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Улсын начин Ц.Анхбаяр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Халзан сумдад 30.000.000 төгрөг
• “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ 10 сая төгрөг
• Булган аймгийн улсын начин Д.Амарсайхан, Д.Тамир, Д.Амаржаргал, Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс нар 5,5 сая
• Баянхонгор аймгаас Алтан цомын барилдаанд оролцсон дасгалжуулагч, бөхчүүд 5 сая төгрөг
• “Хутагтын хүчтэн” дэвжээ 3,1 сая төгрөг
• Увс аймгийн Давст сумын бөхчүүд, нутгийн зөвлөлийн хамт 10 сая төгрөг хандивлажээ.
 

 

 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Дэлхийн Монгол Аавууд”-дад хүндэтгэл үзүүлэх цэнгүүн маргааш болно

Огноо:

,

“Мөрөөдөлд Хөтлөх Эрүүл Монгол сан” санаачлан “Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнийг маргааш буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны 18:00 цагт ”Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд зохион байгуулах гэж байна.

ЦЭНГҮҮНД:

  • ЗХЖШ-ын харьяа Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжим,
  • МУГЖ Л.Болдбаатар,
  • МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ /ятгачин/,
  • МУГЖ Г.Амгаланбаатар /жүжигчин/,
  • МУХТ-ны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач, хөгжмийн продюсер Д.Ганпүрэв,
  • МУ-ын Соёлын элч, МУСТА Б.Нарандэлгэр /Beatbox Ray/,
  • МУСТА Ш.Баянмөнх,
  • МУСТА Ч.Алтантүлхүүр,
  • МУСТА Б.Амархүү,
  • МУСТА П.Идэржавхлан,
  • МУСТА Э.Болор-Уянга,
  • МУСТА С.Гантогоо,
  • Дуучин Э.Дашням,
  • “S4”хамтлаг,
  • “B1” амьд хөгжмийн хамтлаг,
  • “Зэвтү” нэгтгэл оролцож, циркийн шилдэг үзүүлбэрүүд тоглогдоно.

Мөн олны танил олон эрхмүүд, танил дотно аавууд оролцох тус цэнгүүний үеэр аз нь гийсэн эрхэм аавуудыг хурдан удмын даага, Иж бүрэн дээл, “Алтай ятга, “Аавын агсарга”, “Таван саваагүй”, ур шингэсэн хөөрөгний даалин зэрэг олон сюрприз хүлээж байна.

Эрхэм та бүхэн аавуудаа баярлуулж, аавтайгаа хамт нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл 88118871, 99097968 дугаарт холбогдох буюу www.ticket.mn-ээс тасалбараа захиалан, хүргүүлээд авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох