Улстөр нийгэм
Төрийн банк 100 000 мод тарина
Төрийн банк нь орон даяар өрнөж буй мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан байна.
“Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах гол асуудлын нэг болсон. Монгол улсын хувьд дундаж агаарын хэм өөрчлөгдөн дулаарч, нийт нутаг дэвсгэрийн талбай цөлжилт, газрын доройтолд өртөн тэлж байгааг энэ чиглэлийн судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байгаа.
Иймд мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал бөгөөд уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны хамт олон маань Модыг мода болгоё уриан дор “Ажилтан бүр нэг мод” аяныг жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Банкны ажилтнууд маань нэг жилд хоёр удаа буюу хавар, намрын мод тарилтаар тус бүр нэг мод тарихад 9 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд 100 000 мод тарих боломжтой юм” хэмээн Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцолсон.
Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон бизнесийг дэмжиж, эко зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгон ажиллахын зэрэгцээ экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг амжилттай зах зээлд нэвтрүүлээд байна.
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Сэтгэгдэл