Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, салхи шуургатай байна.
2019 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи 18, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Цаг үе
Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай
Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
-Сайн унтаж амрах
-Дулаан хувцаслах
-Амны хаалт хэрэглэх
-Шингэн хангалттай уух
-Гараа сайтар савандаж угаах
-Томуугийн вакцинд хамрагдах
-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: НЭМҮТ
Цаг үе
Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж, судалгааны ажлын үр дүнг хэлэлцлээ
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан ээлжит хуралдаан болж, хуралдааныг Гамшиг судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан удирдан зохион байгууллаа.
Тус хуралдаанаар докторант Г.Батгэрэлийн “Гамшгаас хамгаалахад сайн дурынхны үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх боломж”, докторант С.Байгалмаагийн “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдэвт судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, санал зөвлөмж өгч, дараагийн шатны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Мөн Онцгой байдлын сургуулиас боловсруулсан “Онцгой байдлын албаны ар талын хангалт” сурах бичиг, “Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын тоглолт хөтлөн явуулах арга зүй” сэдэвт гарын авлага, “Онцгой байдлын албаны нэр томьёоны англи-монгол тайлбар толь” зэргийн бүтэц, агуулгыг хэлэлцэн их сургуулийн редакцын зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/10/05
Хог ангилан ялгах үйлдвэрийг шинэчлэн барих төслийг танилцууллаа
-
Цаг үе2023/01/06
Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материалын ж...
-
Үзэл бодол2019/08/22
2700 мкв талбай таны өмч болно
-
Улстөр нийгэм2020/03/06
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ху...
Сэтгэгдэл