Шударга мэдээ
Цар тахлын дэглэм зөрчсөн “Собт трейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Энэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны "Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Түүнчлэн “Собт трейд” ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн байна. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан талаар холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөн туслах, зөрчил арилгуулах болон торгуулийн арга хэмжээ авсан хэдий ч цар тахлын дэглэм зөрчиж, удаа дараа халдварын эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Харин НМХГ-аас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд ирүүлжээ. Холбогдох байгууллагуудын саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд "СОБТ трейд" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

-
Шударга мэдээ2022/09/15
Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн Сэтгэл зүйчдийг чадавхжуулах ...
-
Улстөр нийгэм2025/05/06
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд
-
Урлаг спорт2022/03/25
“Дэлхийн мөнгөний долоо хоног 2022” аяны хүрээнд Бүх нийтийн гүйлт б...
-
Цаг үе2023/02/28
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
