Чөлөөт цаг
“Онц хилчин”, “Хилчний алдар” тэмдгээр шагналаа

Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр ХХЕГ-т зохион байгуулагдлаа.
Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд ахлагч М.Лхагвагэрэлийг “Хилчний алдар-III”, чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Б.Батзоригийг “Хилчний алдар-I” тэмдгээр шагналаа.
Мөн Унгар улсын нийслэл Будапешт хотод зургадугаар сард зохиогдсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 кг-н жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүг “Хилчний алдар-III” тэмдгээр шагнаж урамшуулсан юм гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Чөлөөт цаг
Шатахуун түгээх станцуудад гүйцэтгэлийн шалгалт хийлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдэд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав байлгах, дотоод хяналтын журмаа сайжруулан, хяналтыг тогтмол хийж гомдол маргааныг шуурхай шийдвэрлэж байх талаар шаардлага хүргүүлсэн.
Уг шаардлагын хэрэгжилт ямар байгаа талаар ШӨХТГ-аас өчигдөр гүйцэтгэлийн шалгалт явууллаа. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Содмонгол” болон “Тэс петролиум” ШТС-д хэрэглэгч дутуу шахалттай холбоотой гомдол гаргасан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж байгааг шалгасан юм.
Шалгалтын үеэр шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалтыг хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгалаа. Дээрх хоёр ШТС-д хийсэн хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй бөгөөд Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан хэмжилтийн савтай байв.
Хэрэглэгч танд шатахууны дутуу шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарвал тухайн ШТС-ын ажилтанд хандаж хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь шалгаж нягтлаарай гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Чөлөөт цаг
СХД-ийн нутаг дэвсгэрт хоёр цэцэрлэг ашиглалтад орно
Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн хоёр ч бүтээн байгуулалтын ажилтай сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Эхний цэцэрлэг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын нөхцөл байдал, төсөв мөнгөний хүрэлцээ зэргээс шалгаалан өнөөдрийг хүртэл ажил удааширчээ.
Мөн энэ цэцэрлэгээс болон урд хэсэгт нь баригдаж байгаа сургуулийн барилгын цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй болсон байна. Газар дээр нь ажилласан ажлын хэсэг эрчим хүчний яамтай хамтран ажилласнаар цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 сард эхлүүлэх боломж бүрдүүлж байна.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их төвлөрөл үүсгэж байгаа Содон хороолын баруун талд нэг цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компанитай ярьж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх чиглэлээр боломжтой бүх хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Чөлөөт цаг
БНСУ-д оршин суугаа иргэдийн анхааралд
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед “КОВИД-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.
Энэ нь “КОВИД-19”-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой юм. “КОВИД-19”-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой. Үүнд:
1. 60-аас дээш насны өндөр настан,
2. Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн,
3. Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн,
4. Гадаадаас ирсэн хүн,
5. Түргэвчилсэн тестерээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн...
Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг анхаарна уу.
Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд, эсвэл 24 цагийн дотор шинжилгээ заавал өгөх бөгөөд төлбөрийг өөрсдөө хариуцна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
-
Чөлөөт цаг2021/01/28
Завхан аймгийн зарим сумдад хөл хорио тогтоолоо
-
Улстөр нийгэм2022/04/18
Төрийн банк: Монгол орон даяар 6000 га газар цэвэрлэлээ
-
Чөлөөт цаг2022/02/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/05/27
Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн...