Улстөр нийгэм
Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 22-ны өдөр Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахимаар уулзалт хийлээ.
Хатагтай Феро Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдийг шуурхай, вакцинжуулалтын түвшин өндөр байгааг онцлон тэмдэглэж, цаашид КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад Дэлхийн банкны зүгээс бүхий л дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс Дэлхийн банкны группын гишүүнээр 1991 онд элсэн орсноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Дэлхийн банк үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаж, итгэлтэй түнш болохыг цохон тэмдэглэв. Мөн түүнчлэн уулзалтаар ирэх оны төсвийн төсөөлөл, төлөвлөж буй шинэчлэл, эдийн засгийг дэмжих арга хэмжээний талаар талууд санал солилцов.
Хатагтай Ферро нь 1994 оноос Дэлхийн банканд Өмнөд Ази, Африк, Европ болон Өмнөд Америк, Ойрх дорнодын бүс нутаг дахь ядуурлыг бууруулах, хямралын дараах эдийн засгийн сэргэлт, хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр эдийн засгийн ухааны доктор бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Зүүн Ази, Номхон далайн орнууд хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж: Сангийн яам
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.10.05-06/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах · Бусад · Ерөнхий сайдын мэдээлэл: Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар |
10.00 |
“Их хуралдай” |
Улстөр нийгэм
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
09.00 |
“Үндсэн хууль” |
2 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
“334 тоот өрөө” |
3 |
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо |
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо |
· Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Улстөр нийгэм
Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 04-ний өдөр болж, дүүргүүдийн Засаг дарга нараас өвөлжилтийн бэлтгэл болон хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлсөн талбайд хийж байгаа тохижилтын ажлын талаар тодрууллаа.
Налайх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай, давсны 25 тонн нөөцтэй. Орон сууцны дундах гараашнуудыг буулгаж, 3000 ам метр талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийжээ. Цаашид гарааш буулгасан долоон байршилд тохижилт хийнэ. Харин Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай. 438 тонн давс, 135 тонн бодисын нөөцтэй. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаанд 1800 орчим гарааш буулгасан бөгөөд таван байршилд авто зогсоол байгуулж, найман байршилд зураг төсөл хийсэн бол 17 байршилд явган зам, авто зогсоол, дугуйн зам хийж байна.
Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. 2022 онд 1280 гарааш, 15,360 ам метр талбайг чөлөөлсөн бол энэ онд 202 гарааш, 2424 ам метр талбайг чөлөөлжээ. Баянгол дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дууссан. Энэ жил 782 гарааш чөлөөлөхөөс 560-ыг буулгаж, тохижилтын ажил хийж байна. Чингэлтэй дүүрэгт зарим, сургууль цэцэрлэгт хүндрэл учирсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөц хангагдсан. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж буйг хэлж байлаа. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хүний амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл