Цаг үе
Арван төрлийн эмнэлгийн хэрэгслийн татан авалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр штабын бие бүрэлдэхүүнд хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг дахин нарийвчлан гаргах, нэн шаардлагатай гэсэн ангиллаар эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийг хилээр дараалалгүй нэвтрүүлсээр байхад үнэ нэмэгдээд байгаа шалтгааныг олж тогтоох, цаашид тасалдаж болзошгүй хүнс болон 18 төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн, 10 төрлийн эмнэлгийн хэрэгслийн татан авалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн иргэдийг вакцины III тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, коронавируст халдварын үеийн тандалт, хариу арга хэмжээ, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллах чиглэл өгөв.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб
Цаг үе
“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 179 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдрийн А/70 тоот тушаалын дагуу “ХасБанк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 677 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 52,700,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнөөдрөөс буюу 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
“ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.
Хуваарилалтын нөхцөл:
Хөрөнгө оруулагчийн тоо |
Захиалга бүрэн биелэх хувьцааны тоо ширхэг |
Захиалга бүрэн биелэх дүн /төгрөг/ |
1-5,000 |
3,160 |
2,139,320 |
5,001-10,000 |
1,580 |
1,069,660 |
10,001-15,000 |
1,050 |
710,850 |
15,001-20,000 |
790 |
534,830 |
20,001-30,000 |
520 |
352,040 |
30,001-40,000 |
390 |
264,030 |
40,001-50,000 |
310 |
209,870 |
“Хасбанк” ХХК-ийн хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Райнос Инвестмент ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК туслах андеррайтераар тус тус ажиллаж байна.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Цаг үе
“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр явагдаж байна
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сарын 26-ны шөнө нийслэлийн 4 дүүрэг, 15 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Хоногийн хугацаанд болон хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 305 зөрчил,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 121 зөрчил;
- Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 11 хүн;
- Гэмт хэргийн шинжтэй 12 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
- "Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;
- Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
Сэтгэгдэл