Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаан байна.
2021 оны 11 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 13-нд зарим газраар, 14-нд тал хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
Цаг үе
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, сургуулийн бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ТЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.
2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Цаг үе
“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.
Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид оролцох боломжтой юм байна.
Сэтгэгдэл