Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Гадаадаас ирэх иргэдийн анхааралд...

Огноо:

,

Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.

Хэрвээ та гадаадын аль нэг улс орноос Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ.

Түүнчлэн "Ковид-19" вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.

Харин,

  • "Ковид-19" вакцинд хамрагдаагүй
  • "Ковид-19" вакцины бүрэн тун хийлгээгүй
  • "Ковид-19" вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй
  • "Ковид-19" вакцинд хамрагдсан, "Ковид-19" вакцины дараах 14 хоног өнгөрсөнч гэр бүлийн болон асран халамжинд байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн 7 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.

Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, "Ковид-19"-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж,  PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл хориог дуусгаж хэвийн амьдралын горимд шилжинэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 05 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ

Огноо:

,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
 
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуйy нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Хүнсний ногооны кодыг хэрхэн тайлж унших вэ

Огноо:

,

Дэлгүүрийн лангуу дээр зарагдах жимс, хүнсний ногооны гарал үүсэл нь өөр өөрийн түүхтэй. Органик гаралтай нь байхад зарим нь химийн бордоогоор бордогдсон нь бий. Мөн генетикийн өөрчлөлтөөр хувиргасан нь ч ихсэх боллоо. Ийм үед бид жимс, хүнсний ногоон дээрх шошго буюу кодыг нь уншиж химийн бордоотой, генетикийн өөрчлөлттэй, органик эсэхийг нь ялгаж эрүүл хүнс сонгох нь чухал болоод байна.

Жимс, хүнсний ногоон дээр байдаг жижиг зууван хэлбэртэй наалт их олон мэдээлэл агуулж байдаг гарал үүслийн гэрчилгээ нь юм. Энэхүү наалт дээрх тоог хүнсний ногооны код гэх ба 4 оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой бол химийн бордоо (пестицид, гербицид) ашигласан, 5 оронтой 8-аар эхэлсэн бол генийн өөрчлөлттэй, 5 оронтой 9-өөр эхэлсэн бол органик гаралтай хүнсийг тэмдэглэдэг.

Бидний анзааралгүй хуулж хаядаг жижиг наалт нь тухайн жимс, ногооныхоо бүх мэдээллийг агуулж байдаг код бүхий шошго юм байна.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох