Улстөр нийгэм
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.18/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
|
ЦАГ |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.18/ |
||
|
10.00 |
Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
|
14.00 |
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
|
14.00 |
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
|
14.00 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад болж буй Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.
Ерөнхийлөгч мөн Бишкек болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпог-Ата хотод болох “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-ын нээлтэд хүндэт зочноор оролцов. “Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай энэ наадамд 113 орны тамирчин, албан ёсны 3,500 гаруй хүн оролцож байна. Баг тамирчид нүүдэлчин угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Манай улсаас спортын 27 төрөлд 47 тамирчин, нийт 135 төлөөлөгч оролцож, үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа таниулна. Өнгөрсөн наадамд манай 66 тамирчин 16 төрөлд өрсөлдөж, 5 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн байна.
Наадамд манай үндэсний бөхөөс гадна Киргизийн алыш, курош, Туркийн ашыртмалы аба гуреши, Туркменистаны гореш, Тажикистаны гүштини милли кабарканди, Азербайжаны гюлеш бөхийн төрөл багтсан.
Мөн Оросын самбо, Татарстаны кореш, Казахстаны казах курес, Узбекистаны кураш, Ираны пахлавани, Солонгосын шрим, Японы сумо, Якутын хабсагай зэрэг уламжлалт бөхийн төрлөөр өрсөлдөнө.
“Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” өмнө нь Киргизэд гурав, Турк, Казахстанд тус бүр нэг удаа болж байсан. Энэ наадам бол спортын тэмцээн биш, олон мянган жилийн түүхтэй нүүдэлчин ард түмний өв соёл, зан заншил, амьдралын хэв маягийг дэлхийн тайзнаа нэгтгэдэг соёлын их баяр гэж үздэг.
Бөхөөс гадна морин уралдаан, сур харваа, морьт харваа, үндэсний хүчний спорт, оюуны уламжлалт тоглоом, хөгжим, угтсаатны соел, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэгт чиглэсэн хэдэн арван үйл ажиллагаа болдог юм.
Киргиз Улс “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-ыг 2014 онд санаачлан зохион байгуулсан бөгөөд өдгөө нүүдэлчин соёл, уламжлалт спортын олон улсын наадам болон өргөжсөн байна.
“Дэлхийн нүүдэлчдийн их наадам” 2022 онд Турк, 2024 онд Казахстанд болжээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ. Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотоллоо.
Киргиз Улс энэ удаагийн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулж байна.
Хуралдаанд манай улсаас гадна Хятад, Орос, Энэтхэг, Турк, Беларусь, Казахстан, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Армени, Вьетнам, Пакистан, Египет, Иран, Лаос, Того зэрэг 20 орчим улсын төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш болон олон улсын бусад байгууллагын удирдах албан тушаалтан хүрэлцэн иржээ.
Хуралдаанаар:
- Өнгөрсөн жил Тяньжин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнг урагшлуулж, ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх,
- Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын сорилтуудыг хамтран шийдвэрлэх,
- Худалдаа, эдийн засаг, тээврийн дэд бүтэц, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах зэрэгт анхаарах,
- Уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, соёл, хүмүүнлэг зэрэг салбарт хамтрах,
- Дижитал, хиймэл оюун ухаан, залуучуудын солилцоо, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар голлон хэлэлцэнэ.
Гишүүн орнууд “Бишкекийн тунхаглал” болон гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах, хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүч, тээвэр, логистик, мэдээллийн аюулгүй байдал зэрэг салбарт хамтран ажиллах 28 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загвар юм.
Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.
Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.
ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн дараагийн хуралдааныг Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс даргална.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор байгуулсан түүхтэй.
Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүн нь бөгөөд Монгол Улс, Афганистан ажиглагч орон юм.
Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болоод байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
-
Улстөр нийгэм2022/01/10
Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллана
-
Улстөр нийгэм2023/04/28
ГЕГ: Ази, Номхон Далайн Бүс Нутгийн 18 улсын гаалийн байгууллагууд хамтран ажилл...
-
Цаг үе2026/07/23
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
-
Цаг үе2020/07/08
Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!
