Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 25. Ангараг гараг. Найралт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 38 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Цаг үе
Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ
Цаг үе
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа
-
Улстөр нийгэм2021/03/14
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө /№2/
-
Улстөр нийгэм2020/08/26
Нийгмийн халамжийн үйлчилгээг өнөөдрөөс цахимаар үзүүлж эхэлнэ
-
Цаг үе2021/04/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2021/02/04
УОК: Энэ сарын 11-ний өдрөөс 12 хоног хатуу хөл хорио тогтооно
Сэтгэгдэл