Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт “Их хуралдай” танхимд хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.
|
|
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.12.02-12.03/ |
|
|
|
10.00 |
· Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ · Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” |
“Их хуралдай” танхимд |
|
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
Улстөр нийгэм
“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалсан. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд саяхан шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүл мэндийн даатгалын санг өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэдгийг мэдээлэл хийхдээ тэмдэглээд шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоол гарч байгааг онцлов. Цаашид ЭМДС болон Нийгмийн даатгалын санг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон засаглалын менежментийг сайжруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр дүн, хяналтыг сайжруулах, сангийн өр авлагыг барагдуулах, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй асуудлыг нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, шаардалагтай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор даалгалаа. Мөн Цэвээнжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.06/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
-
Цаг үе2023/09/22
Дорнод аймагт авто замын трассд хамаарах ойн сангийн асуудлаар хамтарсан ажлын х...
-
Цаг үе2022/04/25
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа
-
Цаг үе2019/07/18
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Улстөр нийгэм2021/03/22
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг “Нийслэлийн Хүндэт иргэн&...
