Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2021 оны 12 сарын 16-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Үнэт эдлэл гэж юу вэ?

Огноо:

,

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 18 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Үнэт эдлэл гэж юу вэ?” зурагт мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ЗГ: Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж,  Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуучлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах боломжтой

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг автомат суурин харуулын 18 станцаар хэмждэг бөгөөд www.agaar.mn  вэбсайт болон гар утасны аппликэйшнээр бүсчилсэн байдлаар  харж, мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох