Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна

Огноо:

,

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ оны 10 сарын 1-ний өдөр тохиож байгаа бөгөөд төрсөн өдрөө Хятад улс нижгэр тэмдэглэхээр төлөвлөж байна. Таван жилд нэг удаа тэмдэглэх томоохон баярын хүрээнд  улсын нийслэл Бээжин хотын Тянь Анмений талбай болон төв гудамж, соёлын газруудыг чимэж, тусгайлан бэлтгэсэн байна.

Хятад улсын хувьд энэхүү ойн баяр энэ жилийн хамгийн том арга хэмжээ бөгөөд 10 сарын 1-ний өдөр ихэнх замуудыг хааж, баярын нээлтийг  төв талбайд хийсний дараа хотын төвийн томоохон замуудаар цэргийн хүнд даацын машин болон хамгийн сүүлийн үеийн цэргийн машины парад болох юм байна. Энэхүү баярт Хятад улс нэг жил бэлтгэж байгаа бөгөөд улсын байгууллага, хувийн байгууллагууд болон энгийн иргэд бүгд хамтран ажиллаж байна.

Баярын бэлтгэлтэй холбоотой нэг сарын хугацаанд долоо хоног бүр зам, метро, томоохон цэнгээний газарууд болон үзвэрийн газруудыг хаасан хэдий ч улсын хамгийн том арга хэмжээний төлөө сэтгэл нэгдсэн иргэд огт төвөгшөөгөөгүй байгаа нь тус баяр иргэн бүрийн хувьд чухал байр суурийг эзэлдэг болохыг харж болохоор байна.

1949 оноос -2019 оны хоорон дахь 70 жилийн хугацаанд Хятад улс ард иргэдээ ядуурлаас гаргаж, Дэлхийд алдартай дэвшилтэт технологийг зохион бүтээж, Дэлхийн соёлыг нэвтрүүлж, нээлттэй болон Дэлхийн 2-дахь хамгийн том, хүчирхэг эдийн засагт гүрэн болж чаджээ. Хятад хүн бүр улс орныхоо өнгөрсөн амжилтаар бахархахаас гадна ирээдүйд улам ихийг хийж бүтээн, бусад улсыг дагуулан хөгжихөөр сэтгэл шулуудсан байна.

Мөн баяртай холбогдуулан 9 сарын 23-наас эхлэн 10 сарын 1-ний өдрийг дуустал Хятад оронд сүүлийн 70 жилд гарсан дэвшилт, өөрчлөлтийг хамгийн сайн харуулж чадах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад хүмүүс төдийгүй гадны зочид улсын хөгжлийн өөрчлөлттэй танилцаж байна.

Хятад улс төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар улс даяар 10 сарын 1-нээс 7-ны өдрийг хүртэл амрах юм байна. Тиймээс, иргэдийн хувьд 10 сар энэ оны хамгийн сайхан сар байх нь тодорхой байна.

Э. Анударь, Бээжин хот  2019-09-26 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Огноо:

,

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр НИТХ-ын ээлжит бус XVII чуулганаар хэлэлцэн, баталсан билээ.

Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгч ажиллаж байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөлөгч Хирофуми Кугита Мал эмнэлгийн ерөнхий газрын ДМАЭМБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэнүүдтэй /фокал пойнтууд/ албан ёсны уулзалт хийлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газраас асуудал хариуцан ажилладаг 8 мэргэжилтэн /фокал пойнт/ байдаг бөгөөд тэдний чадавхийг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр 2023 онд 4 мэргэжилтэнг сургалтад хамруулсан, энэ жил мөн 4 мэргэжилтэн хамруулахаар төлөвлөжээ.

Уулзалтаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар харилцан санал солилцож мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын мэдээлэл өглөө.

Мөн Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээ, Нэг эрүүл мэнд хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сайд Х.Болорчулуун Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жованна Пиккаррета, санхүүгийн хэлтсийн ажилтан Жанлука Феррари, худалдааны хэлтсийн ажилтан Б.Ихбаяр нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Итали Улс хооронд хүнс, хөдөө аж ахуй тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар болох ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах, мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц болон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцлоо.

Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар болон зүүн бүсийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг тус тус онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улстай хамтарч ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг БНИУ-ын “Falconeri” компани Монгол Улсын зудын гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив өгч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох