Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай, жавартай хүйтэн байна.
2021 оны 12 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 23-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна.
Цаг үе
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, сургуулийн бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ТЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.
2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Цаг үе
“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.
Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид оролцох боломжтой юм байна.
-
Цаг үе2019/06/21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2022/05/26
Монгол Улс “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баримтална...
-
Улстөр нийгэм2021/03/16
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асууд...
-
Цаг үе2022/03/02
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдлаа
Сэтгэгдэл