Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Н.Учрал: Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтган үзэх хууль эрхзүйн орчин бүрдлээ

Огноо:

,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

Тэрбээр “Технологийг хэдийгээр хуульчилж болохгүй ч гэсэн эрхзүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас төрийн нэгдсэн систем гэж юуг хэлэх үү, төрийн дагнасан систем гэж юуг ойлгох уу, үндсэн систем гэж юу гэж ойлгох вэ зэрэг тодорхой системүүд буюу дэд бүтцийгээ хуульчилж өгсөн хуультай боллоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой болгосон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан гарснаараа өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад давхар цаасан баримт шаарддаг байсан үйлчилгээ зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдлээ.

Харин хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээд гомдол санал гаргадаг, нийгэмд иргэдийн ялгаварлах байдлыг бий болгодог дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, тэр журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дууны төхөөрөмжийг нийтийн зориулалттай байршуулах зэрэг зохицуулалтыг хуульчилж өгсөн. Гол үзэл баримтал нь өмнө нь хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. Мөн хүний эмзэг мэдээлэл болон хувийн мэдээллийг ангилж, эмзэг мэдээллийг нууцад хамруулсан. Сэтгүүлчид болон  иргэдийн зүгээс байгууллагууд нууц гэдэг тамга дараад иргэдэд нээлттэй байх мэдээллийг нууцалж байна гэдэг гомдол нэлээн ирүүлдэг. Дээрх хуулиудаар нууцлаад буй 67 мэдээллийг ил тод болгож байна. Ажил олгогч, төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд түүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээнэ.

Цахим гарын үсгийн хуулиар “e-Mongolia” дээр нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж байсан ч хувийн байгууллагаар дамжуулан цахим гарын үсгийг олгосон бөгөөд нийт 30 мянган хүн цахим гарын үсэгтэй болсон нь л маш хангалтгүй тоо гэж үзсэн. Тиймээс иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хууль зөв хэрэгжээд амьдрал дээр биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэргээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг  цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаараа бид Кибер аюулгүй байдлын тухай хуулийг энэ цагт баталлаа. Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж буй. Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хуультай боллоо. Ингэснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байна. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн хувьд биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгосон, стандартыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголтоос Монгол Улс бүртгээд хянах гэдэг сонголтыг нь хийсэн. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна

Огноо:

,

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-“Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн асуудлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн судалж, энэ оны 2 дугаар сараас бичиг баримт, тооцоо, судалгааг үндэслэн албан хэлцлийг хийн, хуулийн дагуу 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газартай холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-д хандсан байгаа. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна” гэлээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:

-Хамгийн эхний ажил бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил. Үүнийг сайн зохион байгуулалттай хийхээр төлөвлөж байна. Үүний дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн Арена хэлбэрийн хүрээлэн болгох судалгааг эхлүүлнэ. Судалгааг олон нийтэд танилцуулна. Энэ салбарт олон жил ажилласан туршлагадаа үндэслэн  “Төв цэнгэлдэх хүрээлэн” татаас авдаг бус улсын төсөвт татвар төвлөрүүлэх боломжтой гэж харж байна гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан хашаа, хайсыг буулгалаа

Огноо:

,

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан.  Энэ орчимд авто машин, сэлбэгийн худалдаа байхад тохиромжгүй.  Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох