Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
2021 оны 12 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Цаг үе
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, сургуулийн бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ТЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.
2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Цаг үе
“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.
Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид оролцох боломжтой юм байна.
-
Улстөр нийгэм2021/04/30
Дараалсан 7 биш, 5 жилээр тэтгэврийн хэмжээг тооцох хуулийн төсөл өргөн барилаа
-
Улстөр нийгэм2021/06/16
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлэг болно
-
Цаг үе2020/02/05
АНУ-д зорчих иргэдийн анхааралд
-
Улстөр нийгэм2021/09/08
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдлаа
Сэтгэгдэл