Шударга мэдээ
“Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах”-д сургуулилалт боллоо

2019 оны 09-р сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумд БНХАУ-ын ӨМӨЗО-ны мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан “Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах” дадлага сургуулилалтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын шадар сайдын А/08 тушаал, Эрүүл мэндийн сайдын 508 тоот тушаалын дагуу салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хэрэгжүүлэх арга хэмжээнд дадлагажихад чиглэсэн танхимийн сургалт, ширээний дасгал, тарваган тахал өвчний хүний өвчлөлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ дадлага сургуулилалтын ажлуудыг зохион байгуулсан байна.
Дадлага сургуулилалтад Замын-Үүд сумын Онцгой комиссын гишүүд болон БНХАУ-ын Эрээн, Хөх хотын гаалийн газрын 64 албан хаагч хамрагдлаа.
Шударга мэдээ
Угаарын хийд хордсон гэх дуудлага эрс багасчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Үүний үр дүнд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага үндсэндээ байхгүй болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд угаарын хийн дуудлага багасаж байгаа нь иргэд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгаатай холбоотой гэж үзэж байна. Олон хүний ажлын үр дүнд гэр хорооллын яндантай тэмцэх ажилд тодорхой үр дүн гарлаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авснаас нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсэд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавин ажиллаж байна. Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийт 24 ирлээ. Энэ зөрчлүүдэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт гарган ажиллаж байна. Сүүлийн үед товчоодоор сайжруулсан шахмал түлш гадагшаа гарахыг завдсан зөрчлүүд илэрч байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран гаргасан шаардлагыг сайжруулсан түлш худалдаалж байгаа цэгүүдэд хүргүүлсэн” гэлээ.
Сайжруулсан шахмал түлш борлуулагч нь иргэдэд хяналтын сайн картаар, тогтоосон тоо хэмжээгээр борлуулах ёстой аж. Харин бэлэн мөнгөөр болон тогтоосон тоо хэмжээнээс илүү худалдан борлуулж болохгүй юм байна.
Шударга мэдээ
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа
Шударга мэдээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо





-
Улстөр нийгэм2019/07/03
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагчдын XXII уулзалт...
-
Шударга мэдээ2019/05/30
Замын-Үүдэд барьсан 58.8 сая долларын байгууламжуудыг ашиглаж эхэлнэ
-
Чөлөөт цаг2019/10/25
Бүтээгч хариуцлагатай 16 настнууд 'ИРГЭНИЙ АНДГАЙ' өргөнө
-
Шударга мэдээ2019/08/22
Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ
Сэтгэгдэл