Чөлөөт цаг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 2-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 09:30-18:00 цагт: 3, 5-р хороо ОСНААҮГ ХҮТ-8, Хорскинг инвестмент,
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 12:00-15:00 цагт: 1-р хороо 12-р хороолол. 73, 81, 83, 85-р байрууд ХАСУ Мегаватт ХХК, Шунхлай Трейдинг ШТС-7, Форум инвест ХХК, Модун ХХК №2, Иргэн Гантөмөр, ИРГЭН Даваасүрэн, Аранзал инвест ХХК, Аранзал Инвест /Сэлбэ-83 СӨХ/, Иргэн Гантөмөр, Нарлаг-78 СӨХ болон ойр орчмын хэрэглэгчид
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 09:00-18:00 цагт: 20-р хороо 1-р бааз, 5-р бааз, Хуучин цэргийн хотхон, толгойт 33, Хангамж, Баганаран 45, Алтан тариа 1-3-р гудамж, Нефть, Хүнсчидийн байрнууд болон Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг ХХК, Тэвхэн ХХК, Халиун од ХХК, Петростар ШТС-15, Танан импекс ХХК, Алтан жолоо импекс, Од-дин, Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр тэр очмын хэрэглэгчид тасрана.
ТӨВ АЙМАГ
⏱ 10:00-18:00 цагт: Баяндэлгэр сумын бүх хэрэглэгчид.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Чөлөөт цаг
ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
"Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

Чөлөөт цаг
"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлнэ
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Экологийн цагдаагийн албаны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар байгаль орчноо хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах, иргэдэд экологийн боловсрол олгох, байгальд ээлтэй амьдрах талаар мэдээ, мэдээлэл тогтмол хүргэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцсон юм.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд БОАЖЯ, ЭЦА хамтран “Нөхөн сэргээлт” 2024 арга хэмжээг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хамтран 2020 онд Байгаль эн тэргүүнд төслийн хүрээнд “Ой модоо хайрлая”, “Цэнхэр алт усаа хайрлая” “Ирлээ явлаа цэвэр” “Орчны бохирдлыг бууруулъя” зэрэг нөлөөллийн томоохон аянуудыг зохион байгуулсан нь давхардсан тоогоор 44 сая гаруй хүнд хүрсэн.
Эх сурвалж: БОАЖЯ
Чөлөөт цаг
PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй
Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд тасалбараа зөвхөн цахимаар захиалж авах бөгөөд онлайн захиалгын программ нь Гэрэгэ системстэй холбогдох тул, ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй.
Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэд тухайн аймгийнхаа Автотээврийн төвийн билетийн кассаар үйлчлүүлнэ. Шадар сайдын 2020 оны 156-р тушаалаар батлагдсан түр журмын өөрчлөлтөөр тээвэрлэлтийг хэзээ эхлүүлэх, хэрхэн зохион байгуулах тухай чиглэл өгөгдөнө. Эрсдэлтэй бүс буюу Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэд замын хүнсээ өөрсдөө бэлдэж авч явах шаардлага тавигдана.
Эх сурвалж: АТҮТ
-
Шударга мэдээ2020/03/03
“Хамтдаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна
-
Чөлөөт цаг2019/12/04
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Чөлөөт цаг2020/12/11
Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Чөлөөт цаг2020/03/02
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэг...