Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Харийн оронд л хийгддэг байсан хагалгааг Монголчууд эх орондоо хийлгэнэ

Огноо:

,

“ШинэСэгэ Мед” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 1-р эмнэлэгийн зүрхний тасагтай хамтран ажиллаж, зүрхний хэм алдагдлыг түлж эмчлэх хагалгааг Монгол улсад гардан хийх эмчийн БНСУ-д суралцах хугацааны амьдрах зардал болон явах онгоцны тийз олгох тэтгэлэгийн гэрээг үзэглэлээ. Удахгүй харийн оронд л хийгддэг байсан хагалгааг Монголчууд маань эх орондоо хийлгэж, олон айл элэг бүтэн амьдрах боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн манай хамтран ажиллагч БНСУ-ын IMС компанитай хамтран “Кёнхи” Их сургуулийн эмнэлэг болон “ST Maria” их сургуулийн эмнэлэгүүдэд нарийн мэргэжлийн хагалгаагаар мэргэшүүлэх, эмч нар бэлтгэх хөтөлбөр хоёрдугаар сараас эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Замын-үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэрлэлтийг сэргээлээ

Огноо:

,

Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв.

БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн хүний гараар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн Хятадын талаас мэдэгдэж байлаа.

Улмаар Хятадын талтай ажилласны дүнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байв.

Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг снүүэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна гэж Гадаад харицлааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд!

Огноо:

,

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны 05-р сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ фэйсбүүк пэйжид байршуулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

- 18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);

- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;

- БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;

- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

- Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)

- Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;

Бүртгүүлэхэд урьдчилан бэлтгэх зүйл:

Цээж зураг (Хуулбарыг файлаар бэлтгэх)

Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно.

10-15 kb хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg)

Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор).

1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх.

Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно.

Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл
Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна.

СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэхийг зөвлөж байна.

Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.

Бүртгэлийн хураамж: 24 америк доллартай тэнцэх Монгол төгрөг. Бүртгэл зарлагдсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож Төрийн банкинд тушаана.

Бүртгэлийн хугацаанд өөрийн бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бүртгэлийн хугацаанд (2022 оны 5 сарын 26-31-нд) цуцлуулах хүсэлт гаргаж, хураамжийг буцаан авах боломжтой.

Онооны тогтолцоо нь Солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн бүтэн байдал зэргийг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ажил үүрэг гүйцэтгэх чадвар гэх мэтээр шалгуулагч бүрийн чадварыг үнэлэх нэгдсэн үнэлгээний арга юм.

Шалгалт өгөх хуваарийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зарлана.

Шалгалт 2022.08.22 ~ 2022.09.27 хооронд явагдана.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нарны замын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Огноо:

,

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны замын асфальтбетон хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 23-ны 23 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрийн зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж  асфальт бетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

 
 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт18 минутын өмнө

Эмоци продакшны залуу жүжигчид циркийн үзүүлбэр үзүүлж, циркчид жүжи...

Шударга мэдээ6 цаг 6 минут

Замын-үүд төмөр замын боомтоор нурмаг, нунтаг ачааны экспортын тээвэ...

Чөлөөт цаг6 цаг 8 минут

"Автомашингүй өдөр" иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршлууд......

Улстөр нийгэм6 цаг 16 минут

"Автомашингүй өдөр" дараах зах, худалдааны төвүүд амарна

Улстөр нийгэм6 цаг 19 минут

Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид УИХ...

Чөлөөт цаг6 цаг 30 минут

18 байршилд явган хүний зам шинэчилнэ

Улстөр нийгэм6 цаг 33 минут

Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион ...

Чөлөөт цаг7 цаг 2 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Улстөр нийгэм7 цаг 9 минут

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар...

Улстөр нийгэм7 цаг 14 минут

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Санал болгох