Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 23. Ангараг гараг. Салхины эх одтой, таван шар мэнгэтэй, шар бар өдөр.

Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Онцын шаардлагагүй бол Ховд-Улаангом чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Олон улс, улсын чанартай авто замын А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн замын зорчих хэсгийн 40-70км-т их хэмжээний цас хунгарлан тогтсон мөн А17 дугаартай авто замын Улаандавааны хэсэгт цас хунгарлаж шуурсан байна.
 
Дээрх чиглэлүүд дээр шуурхай ажлын хэсэг гарч хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна. Иймд тус чиглэлд зорчихдоо мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг даган анхаарал болгоомжтой зорчих, онцын шаардлагагүй бол цасан шуурга намжтал зорчихгүй байхыг анхааруулж байна.
 
Эх сурвалж: “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 805 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Г” нь Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа  бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч “Н”, “Б”, “П” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “Б” нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхда өөрийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжтэй худалдан авах гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 25 иргэнд давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх.
  • “Ж” нь нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү “Г”-тай урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө болон хүү “Г”-д эдийн засгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ”А” нь хясан боогдуулах аргаар бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
  • Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С”, албан тушаалтан “Т”, “А” нар нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Ж”, “М” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Монголын Хөрөнгийн бирж” ХК “Grand bull awards 2023”-ын “oнцлох IPO”-номинацид шалгарлаа

Огноо:

,

Монголын хөрөнгийн зах зээлийн оны шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023” ёслолын арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, “Монголын хөрөнгийн бирж” ХК “Онцлох IPO” номинацид шалгарлаа.

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 оны 12 сарын 26-нд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд амжилттай санал болгон, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн.

Түүнчлэн энэ онд "Монголын хөрөнгийн бирж" ХК-иар дамжин банкны реформ амжилттай хэрэгжиж, системийн таван банк хувьцаат компани боллоо. Мөн бирж нь үнэт цаас арилжихаас гадна Монгол Улсын экспортын үндсэн бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эдийн арилжааг амжилттай нэвтрүүлээд байна.

Улмаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 оны 06 дугаар сард түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгийг давсан юм. Энэ нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.1 их наяд төгрөг буюу 69 хувь, 2022 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.2 их наяд төгрөг буюу 46 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт байлаа. 

Монголын хөрөнгийн зах зээлийн оны шилдгийг тодруулан өргөмжилдөг “Grand Bull Awards 2023”-т энэ жил нийт 15 номинацид 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчид материалаа илгээсэн аж. Үүнээс эцсийн шатанд 60 нэр дэвшигч өрсөлдөж 15 номинацийн эзэд тодорсон. “Онцлох IPO номинац”-д “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хаан банк” ХК, “Монос хүнс” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг байгууллагууд өрсөлдсөнөөс ийнхүү “Монголын хөрөнгийн бирж” ХК “Онцлох IPO” номинацид шалгарсан юм.

Тус номинацид шалгарах үндэс суурийг 2022 онд хамт тавилцаж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийг олон нийтийн статустай хувьцаат компани болох үйл ажиллагаанд Үндсэн андеррайтар ажилласан “Инвескор Капитал ҮЦК” ХХК, Туслах андеррайтер ажилласан “Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК болон, аудитын “Грант Торнтон Аудит” ХХК, Хуулийн зөвлөх “Өмгөөллийн Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК компанийн хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Мөн бидний хамтын хичээл зүтгэл, хариуцлагад итгэл хүлээлгэн хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 оноос “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 5 жил тутамд зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох