Урлаг спорт
Монгол-Японы 50 жилийн ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Гадаад харилцааны яамнаас уг түүхт ойд зориулан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хурлын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг нээн, зочид, төлөөлөгчдөд толилуулав.
Гэрэл зургийн үзэсгэлэнд Гадаад харилцааны яамнаас гадна Батлан хамгаалах яам, НЗДТГ зэрэг байгууллага хамтран хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх ховор, нандин зургуудын архивыг дэлгэсэн юм.
НЗДТГ-аас үе үеийн хотын удирдлагуудын Япон Улсын төлөөллүүдтэй хийж буй уулзалтын агшин болоод хотууд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан зарим арга хэмжээний зургуудыг үзэсгэлэнд дэлгэлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Урлаг спорт
Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр
Урлаг спорт
Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн Дундговь аймагт болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд охидын 46, хөвгүүдийн 43 баг өрсөлдсөн юм.
Долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд Хилчин спорт хорооны "Хилчин-1" охидын баг түрүүлж, алтан медалийн эзэд боллоо. Говь-Алтай аймгийн охидын баг мөнгөн медаль хүртсэн бол "Уурхайчин" багийн охид хүрэл медаль хүртлээ.
2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний аваргаар МУБИС-ийн "Ноён" баг тодорч, алтан медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Харин Дорнод аймгийн хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм.