Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 04. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 02. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Модон хохимой өдөр.

Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл, ам, хэрүүл, тэмцэл ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ

Огноо:

,

Өнөөдөр өглөө Энхтайваны гүүр орчимд гарсан зам тээврийн ноцтой ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар Toyota Alphard маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Энхтайваны гүүрнээс автомашинтайгаа унасан нь тогтоогджээ. Жолоочийн согтолтын хэмжээ 1.38 промилль байсан талаар мэдээлсэн байна.

Хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.


ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь зөвхөн жолоочийн төдийгүй бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг.

- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барь
- Найз нөхөд, гэр бүлийнхэндээ согтуугаар жолоо барихгүй байхыг сануул
- Такси, нийтийн тээвэр эсвэл жолоо барих боломжтой хүнийг сонго
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаал

Нэг буруу шийдвэр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хэмжигдэх нөхөж баршгүй хохирол дагуулдаг. Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцъё.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 08-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,149 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,568 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 679 хэрэг шинээр нээж, 448 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 181, Өмчлөх эрхийн эсрэг 117, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Эдийн засгийн 4, Эрүүл мэндийн эсрэг болон Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Соёлын өвийн эсрэг болон Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал

- Э.Б нь 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрдэнэс буюу 1,604 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд;

- Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд хохирогч нарын эмзэг байдлыг нь далимдуулан, айлган сүрдүүлж, заналхийлэн, биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор цахим орчинд “санхүү авна” гэх зар байршуулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарын биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Д.М, Г.М нар нь бүлэглэн нэр бүхий иргэнээс Бүгд Найрамдах Турк Улсаас хууль бусаар илгээсэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, матамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй олсны төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Н.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор, гар цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны зургаадугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.


2026 оны зургаадугаар сарын 17-ноос
2026 оны зургаадугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох