Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Огноо:

,

Өнөөдөр /2022.03.10/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр:

-Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргадаг. Энэ дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөн зогсоно.  Нийслэл хотод хаягийн бүртгэлтэй 1.7 сая иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад  1.094.318 иргэн бүртгэгдсэн байна. Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай.

Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой гэв.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн  оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг www.election.burtgel.gov.mn цахим хуудаснаас харах боломжтой. 

Ташрамд, нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Амьдрах орчин нөхцөлөө иргэдийн оролцоотой сайжруулъя!

Огноо:

,

2024 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-аар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл саналаа өгөх боломжтой. Та “ОНХС” гар утасны аппликейшнийг гар утсандаа суулган саналаа өгөхөөс гадна Е-mongolia аппликейшн болон цахим хуудсаар саналаа мөн өгөх боломжтой.

“Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (https://onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Тус аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, нийслэл, сум дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, болон ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын дата, мэдээллүүдийг гар утас болон цахим хуудсаар нэвтрэн авах боломжтой болж байна.

2024 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэн та өөрийн амьдарч буй дүүрэг, хороогоо ая тухтай, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгахыг хүсдэг бол яг одоо саналаа өгөөрэй.

Ташрамд, 2023 онд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны нийт саналын эрхтэй 18-аас дээш насны  иргэдийн 42.2 хувийн оролцоотой байсан бөгөөд 2023 онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг иргэдийн санал дээр үндэслэн баталсан. Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нийт 16.2 тэрбум төгрөг төлөвлөж, ажлууд эхэлсэн. Салбараар ангилан үзвэл авто зам, замын байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, камержуулалт, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, техник, тоног төхөөрөмж, тохижилтын ажил гэх мэт нийт 66 төсөл хөтөлбөр батлагдсан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна

Огноо:

,

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоох тухай тушаалаар нийслэлийн хэмжээнд нийт 124 байршлыг баталжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК нь УБЗАА-тай гэрээ байгуулалгүйгээр зөөврийн байгууламжийн угсралтыг захиалан хийлгэж, үйлчилгээ эрхлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан байна. Мөн тухайн байгууламжууд нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан хэмжээ, загвараас зөрүүтэй, явган зам хааж байршуулсан, хориглосон бараа бүтээгдэхүүн /хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн, тамхи/ худалдах зэрэг зөрчил дутагдал гаргажээ. Иймд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах,  “U money” үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоох чиглэлээр 2019 онд Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч, “U money” үйлчилгээний цэгийн байршлыг хүчингүй болгох тушаалыг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “ТҮЦ-үүдийн байршлыг тогтоох нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх байх зохицуулалттай. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод стандартын шаардлага хангахгүй, гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхлэгийг хориглож байгаа. Үүнд холбогдох зөрчил, иргэдээс ирж буй санал гомдол маш их байгаа. Шөнийн цагаар согтууруулах ундаа борлуулах, эрүүл ахуйг хангахгүй хүнс худалдаалах, явган хүний зам талбайг хаах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг бохирдуулах гэх мэт. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг зогсооно” хэмээлээ. Мөн иргэдтэй гурвалсан гэрээ байгуулсан асуудлыг судалж, гэрээнд оролцогч талуудын мэдээллийг нэгтгэн Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэдгийг тэрбээр хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох