Цаг үе
Өнөөдөр Наурызын баярын өдөр...
Өдөр, шөнө хоёр тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Ийнхүү түүнийг "Наурыз” хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын болгон тэмдэг¬лэдэг ёс тогтжээ. Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг.
Баярын урд орой айл болгон көже идээгээ бэлтгэж баярын ширээ идээ будаагаар дүүрэн, хэдий чинээ тансаг байна тэр жилийн амьдрал төдий чинээ өнгөлөг, ажил үйлс өөдрөг байдаг хэмээн үздэг.
Көже нь баярын гол зоог, ихээхэн хүндэтгэлтэй идээ гэхэд орц нь тун энгийн. Түүнд ус, мах, давс, үр тариа (энэ нь цагаан будаа, улаан буудай, эрдэнэ шишийн аль нь ч байж болно), цагаан идээ, тос, гурил гэсэн долоон зүйл ордог. Мөн хонины сүүж, чанасан толгой заавал тавьдаг байна. Эдгээр нь баяр баясгалан, амжилт ололт, цэцэн ухаан, эрүүл энх, хангалуун амьдрал, овсгоо самбаа, агуу их хийгээд тэнгэр бурхны авралыг бэлгэддэг гэнэ.
Баярын өдөр ахмад настныдаа эхэлж цуглах бөгөөд тэр нь бусдадаа сайн сайхныг бэлгэдэн ерөөлийн үг хэлнэ. Бас нэг зүйлийг сонирхуулахад, манайхны зурхайч, төлгөч нартай төстэй сауегей хэмээгчид баярын өмнө мэргэ төлгө үйлдэж, ирэх жилийн өнгө ямар байхыг олон түмэнд айлддаг байна.
Наурызыг нийтээр гуравдугаар сарын 22-нд тогтмол тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэхүү баяраар архи огт хэрэг¬лэдэггүй ажээ. Энэ нь Лалынхны ёсонд "харам” буюу архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үзэж ирсэнтэй нь холбоотой гэдэг.
Наурызын өглөө эрт казахууд нар мандахыг хардаг. Энэ үндэстэн эмээгээ "апа” гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан хөөрч баяр¬ла¬сан ач, зээ нар нь эмээгээсээ "шашу” хэмээх хишиг хүртэх гэж холоос шуугилдан ирдэг. Цагаан өнгийн гоёмсог алчуур толгойдоо ороож, үсээ далдалсан эмээ нар баяр ёслолоор хишиг тараадаг нь өнөөдрийг хүртэл уламжлагджээ.
Ингэхдээ тэд шашуг хүн бүрийн гарт тусгайлан атгуулдаггүй. Зөвхөн дастархан (их идээ)-ыг тойрон суу-гаа зочдын дунд цацаж хүртээдэг. Наурызыг апа нарын шашугүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд шашу нь зөвхөн чихэр боов байдаг. Гэхдээ тэр хишгийг хүртсэн нэгнийг амны билэгтэй хэмээн бэлгэшээдэгт хамаг учир буй ажээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
