Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой байна

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 онд төлөвлөсөн байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж буй тухай тэрбээр мэдээлсэн.

Мөн цаашид авах арга хэмжээний талаар төслийн нэг, хоёрдугаар ээлжийн зураг, төслийг дөрөвдүгээр сард багтаан магадлалаар оруулж дуусгах, магадлалаар баталгаажсан зураг, төслийн дагуу барилга угсралтын бодит гүйцэтгэлийг үндэслэж санхүүжилтийг тухай бүр олгох, 2022 оны зургаадугаар сард багтаан нэгдүгээр ээлжийн 13 багцын 92 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, 2022 оны есдүгээр сард багтаан нэгдүгээр ээлжийн үлдэгдэл 50 хувийг болон хоёрдугаар ээлжийн 71 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, төслийн нэг, хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох, төслийн гуравдугаар ээлжийн зураг, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ч.Ундрам, С.Чинзориг, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар сайд нарын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Огноо:

,

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй НҮБ-ын Уур амьсгалын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинэ хамтын зорилтыг дэвшүүлэх зорилгоор Дээд түвшний Сайд нарын яриа хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар боллоо.

Тус уулзалт, хэлэлцээр уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, сувгийг хэрхэн, ямар хугацаанд тэлэх талаар Улс орнуудын саналыг сонсож, хүлэмжийн хийг бууруулах олон Улсын хамтын ажиллагааны механизмуудын үр дүнтэй аргыг дүгнэн хэлэлцлээ.

 Талууд хүлэмжийн хийн татвартай байх асуудлыг хөндлөө

Тухайлбал 40 тэрбум тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 200 тэрбум евро хэрэгтэй гэсэн тооцоолол гарчээ. Иймд уур амьсгалын үндэсний бодлогод нөлөө үзүүлж чадах, хүлэмжийн хийг бууруулж чадах чухал арга бол хүлэмжийн хийн татвар гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.

Мөн Улс орнууд уур амьсгалын тэгш байдал, шударга ёсыг тогтоох арга хэрэгсэл нь хүлэмжийн хийн татвар гэж үзэж байгаа ба энэ нь уур амьсгалын өөрчлөлтөөс учирч буй гарз хохирлыг бууруулах, нөхөн төлбөр төлөх, түүнд дасан зохицох арга хэмжээнд хамгийн чухал арга хэрэгслүүдийн нэг гэж дүгнэж байна.

Түүнчлэн дэлхийн уур амьсгалыг бууруулах, санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх нэгдсэн бодлого Улс орнуудад хэрэгтэй байгааг тодотгож байлаа. Одоогийн байдлаар зуу зуун тэрбум ам долларыг уур амьсгалын санхүүжилтэд зарцуулж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа болон хөгжиж буй 82 оронд уур амьсгалын санхүүжилт хамгийн их тулгамдсан асуудал болж буйг онцолж байв.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийн /2023.12.05/ хуралдаан, сонсгол, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай/

09.30

“Их засаг”

2

Төсвийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

·      Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан  

·  Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт,  түүний үр нөлөөний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах журам батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Гурилын үнийн өсөлтийн талаарх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын мэдээлэл сонсох

11.00

“Их засаг”

4

Эдийн засгийн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Хувийн нэмэлт тэтгэврийн тухай  болон  Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.10.15-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол

09.00-

18.00

“Их Эзэн Чингис хаан”,

“Үндсэн хууль”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагаас байгаль орчны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэргээр манай улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

“Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байна гэв.

Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөрс, ус хамгаалах, хүнс, усны зохистой хэрэглээг бий болгох, эрүүл хотуудыг байгуулах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэлхийн 74 улсад үйл ажиллагаа явуулж байна.

“Дэ Нэйче Консерванси” байгууллага нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо 2008 онд байгуулж, газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалах зорилтыг хангах хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох