Улстөр нийгэм
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ
Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа.
“11 11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн , цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөтгөн шинэчилсэн “11 11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн “Ө”-гийн гомдлыг утсаар хүлээн авав. Иргэн “Ө” Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв. Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв одоогийн байдлаар зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч, холбогдох байгууллагад шилжүүлж байна.
Ерөнхий сайд “Засгийн газар олон нийтийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртээ тусган төр эргэх холбоотой ажиллахад “11-11” төв чухал нөлөөтэй. Уг төвд хамгийн их ирсэн санал гомдлыг сардаа нэг удаа Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэв.
Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг төрийн бүтээмжийн сэргэлтэд цахимжсан, иргэдийн оролцоотой, нээлттэй хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ зорилтын дагуу хийж буй ажлын нэг хэсэг нь иргэдээ сонсох “11-11” төв гэдгийг Ерөнхий сайд нэмж хэллээ.
Иргэд олон нийттэй харилцах “11-11” төвийг хурдан шуурхай ажиллуулж, долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын III тогтоолоор (2022.01.15) иргэд олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлсэн юм.
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
-
Улстөр нийгэм2024/02/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрү...
-
Үзэл бодол2019/09/24
Ч.Даваабаяр: Сан бол өсөж үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш...
-
Улстөр нийгэм2019/12/19
Улаанбаатар хотын дулаан хангамжийн дэд бүтцийг шинэчилнэ
-
Улстөр нийгэм2020/12/11
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Сэтгэгдэл