Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Бурхантын аманд газар өмчлөгч иргэдийн анхааралд

Огноо:

,

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 тогтоолоор батлагдсан 52 байршлын 35, 36-р байршил буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Бурхантын ам, Өндөрхаан уулын байршилд /2015 онд/ сонгогдсон иргэдийн газар өмчлөлийн ажлыг хэрэгжүүлэх явцад эртний түүх соёлын дурсгал бүхий газар байж болзошгүй гэж үзэн тухайн ажлыг зогсоосон.
 
2017 оны 10 дугаар сарын 19-нд ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан нартай хамтран газар дээрх дурсгалуудын газар зүйн солбицлыг тогтоож баримтжуулсны дагуу Өндөрхаан уулын байршлыг Соёлын өвийн үл хөдлөх дурсгалт газар тул зохих хууль журмын дагуу малтан судлах, хамгаалах арга хэмжээ аван суурьшлын бүсээс гаргах шаардлагатай гэсэн хариу гарсан.
 
Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын аманд сонгогдсон иргэдийг тухайн байршилд нь шийдвэрлэх, Өндөрхаан уулын байршилд сонгогдсон иргэдийг Бурхантын амны нөөц үлдсэн байршилд төлөвлөлтийн дагуу шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийн актаар иргэдэд нь хүлээлгэж өгөхийг манай байгууллагад даалгасан.
 
Иймд манай байгууллага 2022 оны хийх ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу дээрх ажлыг зохион байгуулан Бурхантын аманд сонгогдсон 1804 иргэнд Нийслэлийн Засаг даргын 2021-12-20 А/990 дүгээр захирамжаар , Өндөрхаан уулын байршилд сонгогдсон 330 иргэний байршлыг Бурхантын аманд шилжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2022-03-30 А/456 дугаар захирамжаар тус тус газрыг нь өмчлүүлээд байна.
 
Одоо дээрх иргэдийн кадастрын зураг, иргэдийн мэдээллийг үндсэн нэгж давхаргад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл бүртгэж дууссаны дараа таны газар өмчлөх эрхийг танд хүргүүлэх ажил зохион байгуулагдах юм гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.

1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болголоо.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Виз мэдүүлэх үү, визийн зөвшөөрөл мэдүүлэх үү?

Огноо:

,

“Виз” гэж Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Уламжлалт наалтан хэлбэрийн визээс гадна цахим хэлбэрийн виз гэж байдаг. Наалтан хэлбэрийн виз авахдаа гадаадын иргэн нь визийн зөвшөөрөл буюу урилгаа барьж очоод ЭСЯ, КГ-аас (эсвэл орж ирэхдээ хилийн боомт дээрээс) визээ наалгаж авдаг бол цахим хэлбэрийн визийг паспорт дээр наалгах буюу визэнд орох, виз наалгах цаг зарцуулах шаардлагагүй.

Уригч шууд виз мэдүүлснээр хэрэв олгогдсон тохиолдолд QR кодоор баталгаажсан цахим хэлбэрийн визийн файлыг татаж аваад уригдагч гадаадын иргэнд илгээнэ. Гадаадын иргэн уг цахим визийг хэвлэж аваад (эсвэл дижитал хэлбэрээр утсан дээрээ хадгалах) хүчин төгөлдөр паспортын хамтаар биедээ авч явна гэсэн үг. Шууд виз мэдүүлэх тохиолдолд уригч визийн үндсэн хураамж буюу 45-95 доллар (визийн төрлөөсөө хамаарч хураамж өөр өөр)-ыг төлнө гэсэн үг.

"Визийн зөвшөөрөл" гэж гадаадын иргэнд виз олгох/авах урилгын шинж чанартай баримт бичиг юм. Уг зөвшөөрлийн дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ даруулдаг (паспорт дээрээ наалгадаг). Гадаадын иргэнийг урихдаа “визийн зөвшөөрөл” мэдүүлэх бөгөөд уригч нь 1 иргэний 2500-5000 төгрөг төлнө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 83.3 хувьтай байна

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Энэ оны нэгдүгээр  сард байгууллагад нийт нийт 83 өргөдлийг хүлээн авч, 76 өргөдлийг шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 83.3 хувьтай байгаа бөгөөд хяналтад буюу шийдвэрлэх шатанд 27 өргөдөл байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 1 хүсэлт, 4 гомдол шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэв.

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгана. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох