Үзэл бодол
УИХ-ын дарга Г.Занданшатар үнэ бууруулах асуудлаар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа
УИХ-аар “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо.

D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг багцалж төсөлд тусгах чиглэлийг ажлын хэсэгт өгч, иргэдийн хүсэлтийн дагуу өнөөдрийн уулзалтыг зохион байгуулав. Тухайлбал иргэд үйлдвэрлэгчдэд зээл олгохдоо одоогийн үнийг буулгаж, тодорхой хугацаанд барих шаардлагатай гэсэн болзолтойгоор зээлийг олгох нь зөв гэсэн саналыг ирүүлсэн талаар УИХ-ын дарга хэллээ.

Уулзалтад гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийн холбооны төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Г.Ганболд, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар оролцож, хэлэлцэж байгаа хуулийн төсөлд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах талаар ямар асуудал, шийдэл тусгагдсаныг танилцуулав.
ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. 3-р сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулж эхлээд байгаа аж. Нийслэлд 400 гаруй хүнсний дэлгүүрт үхрийн мах нэг килограмм нь 8900 төгрөгөөр, хонины мах 8300, ямааны мах 7100 төгрөгөөр зарагдаж байгаа гэлээ. Цаашдаа үнийг бууруулахын тулд нөөцийн махыг жижиглэнгээр бус гулуузаар нь борлуулбал дээр дурдсан үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэж Махны холбооны төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Харин гурилын тухайд үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд цаашид улаан буудайн үнээс шалтгаалах учраас шатахууны үнэ тогтвортой байлгахад анхаарч өгөөч гэдэг саналыг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ, цахилгааны зардал дээр дэмжлэг үзүүлэх, шатахууны үнийг аль болох тогтвортой байлгаж, бууруулах зэрэг саналуудыг судалж үзээд шийдэл гаргана гэв. Мөн үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй. Харин аж ахуйн нэгжүүдийн өртөг, зардлыг бууруулах замаар ард иргэдийн хүнсний хангамжийг үнийн өсөлтөөс сэргийлэх алхмыг хамтдаа авч хэрэгжүүлье. Хаврын тариалалтаа дэмжье , экспортоо дэмжье, импортоо хэмнэе хэмээн уриалав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2023/08/03
Түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна
-
Улстөр нийгэм2021/03/09
"Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДД...
-
Цаг үе2023/06/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/02/17
Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдл...
